solongonews
Хятад, Монголын Хачин чулууны үзэсгэлэн Эрээн хотноо
2017-08-19 20:27
Эрээн хотод 8 дугаар сарын 15-ны өдөр Хятад, Монголын Хачин чулууны гурав дахь удаагийн үзэсгэлэн Эрээн хотын Чулууны үзэсгэлэнгийн төвд эхэлсэн байна.

Тус үзэсгэлэн Эрээн хотын Улаанмөчирийн урлагийн тоглолтоор хөшөөгөө сөхөж тухайн талбарт Хачин чулууны уралдааныг зохион байгуулсан ба нээлтийн ёслол дээр шагнал олгох арга хэмжээг явуулсан байна.

 Эрээн хот сүүлийн жилүүдэд хилийн онцлогт соёл жуулчлалыг хөгжүүлж, умардын олон улсын урлагийн бүтээлийн солилцооны төвийн хачин чулууг сонирхох зах зээл болсон байна. Гурав дахь удаагийн Хятад, Монгол хоёр улсын Хачин чулууны үзэсгэлэнг зохион байгуулсан нь компаниуд хоорондох солилцоог өргөжүүлж, хачин чулууны соёлыг хөгжүүлэх, хачин чулууны брэндийг үүдсэн юм. Мөн хачин чулууны урлагийн үнэ цэнийг уламжлан боомтын хачин чулууны соёл жуулчлалын үйл ажиллагаа зэргийг дэмжиж, хачин чулууг борлуулж байгаа  худалдаачдын хамтын ажиллагааг сайжруулан соёл жуулчлалын хөгжлийг хамтдаа ахиулж,  Хятад, Монгол хоёр улсын соёл жуулчлалын ирээдүйн хөгжилд бат бэх үндэс суурь тавьсан байна.

Энэхүү Хачин чулууны үзэсгэлэн нь сонирхох, солилцох, судлахаар гол болгож үзэсгэлэнгийн талбайд Монгол Улс болон Хятад улсын Бээжин, Гуаши, Жянши, Лёнин зэрэг газрын хачин чулууны худалдаачдаас өнгөр хас, мана, зоосон чулуу, махан чулуу зэрэг 100 гаруй янз хэлбэрийн хачин чулууг дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэн нь 8 дугаар сарын 15-наас 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл