
ӨМӨЗО-ны Бугат хотын Радио телевизэд ажил албатай гишүүн Хүүдагуул хэлэхдээ:
- Энэ жилийн ӨМӨЗО-ы Засгийн газрын ажлын илтгэлд “Үндэстний боловсролыг чухалчлан хөгжүүлнэ” гэж дахин дардсан. Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багшийн тоог нэмэгдүүлэх асуудал нь монгол хүүхдийн цэцэрлэгийн багшийн эгнээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, багшийн боловсролыг дээшлүүлэх чухал арга зам болно. Ажлын байр, чанар, бүтэц зэрэг нь Монгол үндэстний багшийн эгнээг тогтвортой болгоход чухал нөлөө үзүүлнэ. Багшийн ажлын байрны асуудлыг сайн шийдвэрлэхэд бодлого зохицуулалтын талаас баталгаа хангавал зохино. Энэ асуудлыг сайн шийдвэрлэх нь Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багшийн эгнээний төлөвлөлтийг эрчимжүүлж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг үндэстний боловсролын эрүүлээр хөгжихэд тулгуур баталгааг хангах болно. Хүмүүсийн сэтгэлд ханамжтай цэцэрлэгийн сургалтыг эрхлэхэд багш эгнээний боловсролыг дээшлүүлэх нь маш чухал гэсэн байна.
