
ӨМӨЗО-ы Шуудангийн товчоо болон Үйлдвэр худалдааны банкны Өвөр Монгол дахь салбар банк хамтран түргэн хүргэлтийн гол сэдэвт үйл ажиллагааг саяхан зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь “Түргэн хүргэлтийн тэмцлийн карт”, “Түргэн хүргэлтийн хайрын өртөө”, “Тухайн ажлын сургалтын танхим” албан ёсоор байгуулагдсаныг гэрчилж байна. Энэ нь мөн тус салбар банк ард иргэдэд ашиг хүртээх стратегийн дагуу ард иргэдийн амьдралд үйлчилж байгаа чухал арга зам юм.
Тус үйл ажиллагааны үеэр 2018 оны Өвөр Монголын зэрэглэлийн 12 “Хамгийн сайхан түргэн хүргэгч”-ийг шалгаруулсан байна.

“Түргэн хүргэлтийн тэмцлийн карт” гэдэг нь Үйлдвэр худалдааны банкны Өвөр Монгол дахь салбар банк ба ӨМӨЗО-ы Шуудангийн товчоо хамтран тараасан хадгаламжийн карт болно. Цалин олгох санхүүгийн үйлчилгээний дагуу хадгаламжийн эзний итгэмжит байдлыг үндэслэн хувь хүний зээл, зээлийн картын төлбөр зэрэг үйлчилгээг хангах болно.
“Түргэн хүргэлтийн хайрын өртөө” гэдэг нь түргэн хүргэлтийн ажил хүнд хэцүү байдаг бодит байдалд чиглүүлэн Үйлдвэр худалдааны банкны Өвөр Монгол дахь салбар банкнаас Өвөр Монголын 12 аймаг хотод “Түргэн хүргэлтийн хайрын өртөө” хэмээх амрах чиг байгуулж, түргэн хүргэлтийн ажилтнууд амрах, ус уух, утсаа цэнэглэх зэрэг үнэ төлбөргүй үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болно.
“Тухайн ажлын сургалтын танхим” гэдэг нь Үйлдвэр худалдааны банкнаас хөдөө орон нутгийн шуудангийн газрууд ба шуудангийн ажлын түргэн хүргэлтийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран тухайн ажлын ур чадвар, санхүүгийн мэдлэг зэрэг сургалт зохион байгуулж, түргэн хүргэлтийн ажилтнуудын хэв суртлыг дээшлүүлэн тухайн ажлын хөгжлийн чадвар болон аюулгүй байдлын ухамсрыг дээшлүүлэхийг зорьсон байна.
