solongonews
ӨМӨЗО Аялал жуулчлалын бүсийн тасалбарын үнийг хямдруулж байна
2018-09-10 10:35
ӨМӨЗО Аялал жуулчлалын бүсийн тасалбарын үнийг хямдруулж байна.

ӨМӨЗО-ы Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс ӨМӨЗО нь сүүлийн өдрүүдэд төрийн өмчит үзэсгэлэнт бүсийн тасалбарын үнийг бууруулах ажлыг хийж, 4 үзэсгэлэнт бүсийн тасалбарын үнийг бууруулж, 3 үзэсгэлэнт бүсийг үнэгүй нээлттэй болгосон байна.

Тодруулбал: Энэ удаад Ордос хотын Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүс, Морин даваагийн төрийн ойн цэцэрлэг, Бадайн жаран болон Нарийн гол зэрэг 4 үзэсгэлэнт бүсийн тасалбарын үнэ хямдарч, Өвөр Mонголын Жанжины яам музей, Хөххотын Таван суварга болон Цагаан суварга үзэсгэлэнт бүс жуулчдад үнэ төлбөргүй нээлттэй үйлчлэх боллоо.

Эдгээрээс Ордос хотын Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүсийн тасалбар нэг хүний 180 юаниас 170 юань, Морин даваагийн төрийн ойн цэцэрлэгийн тасалбар 160 юаниас 150 юань, Бадайн жаран үзэсгэлэнт бүс 220 юаниас 160 юань, Нарийн гол үзэсгэлэнт бүсийн тасалбар 60 юаниас 40 юань болж хямдарсан байна.

Аялал жуулчлалын бүсийн тасалбарын зүй зохисгүй байдлыг цэгцэлж, төрийн өмчит үзэсгэлэнт бүсийн үнийг зүй зохистой болгоно гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mn.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл