ӨМӨЗО-ны цаг уурын товчооноос мэдээлсэнээр сүүлийн өдрүүдэд 2019 оны Хятад улс( Чанчүнь)-гийн зуслангийн аялал жуулчлалын салбарын хурал Гирин мужийн Чанчүнь хотод зохион байгуулагдав. Тус удаагийн хурал “Зуслангийн аялал жуулчлал: соёл иргэншил сэлгүүцэл ба хотын шөнийн аялал жуулчлал” сэдвийн хүрээнд Хятад улсын хэмжээнд газар газраас хүрэлцэн ирсэн тусгай эрдэмтэн мэргэжилтэн зуслангийн аялал жуулчлалын аж ахуйн хөгжилийн тухай судлан хэлэлцсэн байна.
Хурал дээр Өвөр Монголын Рашаан хот 2019 оны “Зуслангийн аялал жуулчлалын арван шилдэг хот”, Улаанцав хот “Зуслангийн аялал жуулчлалын арван хүчирхэг хот”, Хөххот болон Хөлөнбуйр хот, Ордос хот, Ягши хот “Зуслангийн аялал жуулчлалын загвар хот”-оор үнэлэгдэснийг нийтлэв.
Үүнээс гадна, 6-аас 8-р сар хүртэл Өвөр Монголын Ордос, Хөххот, Хөлөнбуйр, Улаанцав, Баян-Овоо уурхайн орон, Ягши, Шилийнхот, Рашаан хот зэрэг нь зуслангийн аялал жуулчлалын хотын стандарт баримжаанд нийцсэн байна.
