Хөххотын хэсэг бага сургууль болон их дээд сургуулиудын 500 гаруй сурагчийн төлөөлөгч уг нээлтийн ёслолд оролцжээ.
ӨМӨЗО-ын Боловсролын газар 2017 оны 4-өөс 10 дугаар сарын хугацаанд бүх орны боловсролын салбарт ӨМӨЗО-ын 70 жилийн ойг тэмдэглэх гол сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулахаар тогтсон байна. Үүнд сургуулийн соёлын үйл ажиллагаа, сургуулийн хүрээний спортын үйл ажиллагаа, сургуулийн хүрээний гол сэдэвт боловсролын үйл ажиллагаа зэргийг хамарсан байна. Үүнээс гадна 4 дүгээр сарын эхээр Өвөр Монголын хэмжээнд сургуулиудын бэлтгэл ажлын хугацаа, 4 дүгээр сарын дунд үеэс 9 дүгээр сарын эцэс болтол сургуулиуд соёлын байгууламж болон тоног төхөөрөмжөө ашиглан идэвхтэй оролцох хэрэгтэй бөгөөд 10 дугаар сард үйл ажиллагаанд оролцсон сургуулиуд дүгнэлтийн ажлыг сайн хийх хэрэгтэй гэж шаардсан байна.
