Хятад, Монголын үзэсгэлэнг зохион байгуулах зөвлөлөөс Хятад-Монголын гуравдугаар экспо 09 сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Улаанцав, Хөххот, Тунляо хотод зохион байгуулагдах болсныг нийтэлжээ.
Үзэсгэлэн “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, зүүн хойт Азийн орон нутгийн хамтын ажиллагааг ахиулъя” гол сэдвийн хүрээнд шинжлэх ухаан техник технологи, эдийн засаг арилжаа худалдаа, тариалан, эм эмнэлэг, соёл, ноос ноолуур зэрэг салбарт төвлөрөн хөрөнгө оруулалт, арилжаа худалдааны хэлэлцээр, хурал чуулган форум, соёлын солилцоо болон үзэсгэлэн яармаг зэрэг дөрвөн томоохон хэсгийн дагуу олон олон арга хэмжээг зохион байгуулах юм.
Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн экспо нь "Дэлхийд хандсан олон улсын чанартай үзэсгэлэн"-ээр зорилт болгон, чанартай илүү шилдэг, шинийг санаачилсан илүү хүчирхэг, дэс давхарга илүү өндөр, үр үд сайтай зүүн хойт Азийн орон нутгийн хамтын ажиллагааны тавцан болгон бүтээн байгуулах болно.
2015 онд Хятад-Монголын анхдугаар экспог ӨМӨЗО-ы Хөххотод зохион байгуулж, 2017 онд Хятад-Монголын хоёрдугаар экспог мөн Өвөр Монголд зохион байгуулав. Хоёр удаагийн үзэсгэлэнд дотоод гадаадын 4000 аж ахуй нэгж оролцож, 276 хэлэлцээр, санамж бичиг зэрэгт гарын үсэг зурсан байна.
Хятад, Монголын экспо 09 дүгээр сарын 06-д зохион байгуулагдна
2019-09-02 15:12
Хятад, Монголын экспо 09 дүгээр сарын 06-д зохион байгуулагдна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
