Сургуулийн эргэн тойрны соёлын орчинг аюулгүй болгох, соёлын хэв маягийг стандартчилах, эрүүл, өндөр соёлтой орчин бий болгохоор Хөххотын Сайхан дүүргийн Хяналт Удирдлагын Товчоо сургуулийн эргэн тойрны соёлыг засан сайжруулах тусгай хөтөлбөрийг саяхан эхлүүлсэн байна.
Сургуулийн эргэн тойронд байрлах номын дэлгүүр, хичээлийн хэрэгсэл худалдаалдаг дэлгүүр хоршоо зэргийг шалгах, бага насны хүүхдийн бие сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх ном бичиг, тоглоом зэргийг хянан шалгаж, сурагчдад эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн өгчээ. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчдийн сурталчилгаа, боловсролыг дээшлүүлэх, хууль сахиулах менежментийг сурталчлах, хариуцлагын ойлголтыг дээшлүүлжээ.
