Хятад, Орос, Монгол гурван орны 200 гаруй худалдаа, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид тус форумд оролцож, гурван тал “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

Энэ удаагийн форум “Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтдаа ашиг хүртэх”-ээр гол сэдэв болгон, “Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор”, “Европ-Азийн хөгжлийн бүс”, “Торгоны зам” зэрэг хөгжлийн стратегийн эргэн тойронд үйл ажиллагаа өрнүүлнэ. Үүнээс гадна бас Хятад, Орос, Монголын худалдаа, эдийн засгийн төслүүдийн танилцуулгын хурал, Хятад, Орос, Монголын аялал жуулчлалын салбарын төслүүдийн танилцуулгын хурал, Хятад, Орос, Монголын бизнесийн хууль эрх зүйн семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно.
