solongonews
Иргэн улсын монгол утга зохиолын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал болов
2018-12-29 19:31
Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулиас санаачилсан Иргэн улсын монгол утга зохиолын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын Их Сургууль дээр зохиогдлоо.

Уг арга хэмжээнд Хятадын улсын их дээд сургуулиудын Иргэн улсын үеийн монгол утга зохиолын судалгааг хийж байгаа эрдэмтэн, доктор, магистр, оюутан нийт 60 гаруй хүн оролцжээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Өвөр Монголын Их Сургуулийн орчин үеийн монгол утга зохиолын судлалын төв байгуулагдсаныг зарлаж, профессор Урсгалыг Орчин үеийн монгол утга зохиолын судлалын төвийн даргаар урьж, урилгын бичиг гардуулсан байна.

Өвөр Монголын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны газар болон Монгол судлалын дээд сургуулийн удирдлага дор Орчин үеийн монгол утга зохиолыг эрчимтэй судалж, материал цуглуулах ажлыг сайн хийх зорилгоор уг судалгааны төвийг нээж байгаа юм.

- Япон улсад хадгалагдаж байгаа “Хөх туг” сонин, “Монгол шинэ сэтгүүл” болон улсын дотоодод байгаа Гоминданы засгийн газраас зохион байгуулсан “Монгол, Төвд арван өдрийн дарамлал” зэрэг нь утга зохиолын судалгаанд бүрэн ашиглагдаж чадаагүй байна. Бид эдгээр ховор нандин материалаа цуглуулж, улсын дотно гаднын эрдэмтэн багш нартай хамтран ажиллаж, орчин үеийн утга зохиолыг гүн гүнзгий судлах шаардлагатай байна гэж Урасгал профессор танилцууллаа.

 

 

Уг эрдэм шинжилгээний хурал нь Иргэн улсын үеийн монгол утга зохиолын эрдэм шинжилгээний солилцоог дэмжиж, эрдэм шинжилгээний түвшин, шинийг санаачлах чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм. 

Зохиогч: Цэлмэг
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл