solongonews
Өвөр Монголын Бугат хотод робот судалгааны төв байгуулна
2019-04-16 10:51
Өвөр Монголын Бугат хотод робот судалгааны төв байгуулна.

Өвөр Монголын Бугат хотын ховор шорооны өндөр технологийн паркт нутагшсан Бугат хотын Чан-Ань компани Хятадын Харбинь хотын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн робот судалгааны төвтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр тал Бугат хотод робот судалгааны төв байгуулж, холбогдох судалгааны ажлыг хамтдаа биелүүлэн хийхээр болсон байна.

Харбинь хотын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн робот судалгааны төв нь гол төлөв уурхай, аж үйлдвэр зэрэг тусгай мэргэжлийн роботыг судлан бүтээдэг байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл