Хөххотын захиргаанаас 5 дугаар сарын 3-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Хөххот “Амар тайван сургуулийн хүрээ” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдлээ. Үүнд, 249.3 мянган кв метр талбайтай үндэстний сургуулийг шинээр өргөжүүлэн байгуулах гэж байгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд Хөххот нь үндэстний боловсролд туслах тусгай хөрөнгө мөнгө бэлтгэн бүх хошуу, шяньд жил бүрийн онцлогт нь тохируулан тархааж үндэстний боловсролыг дэмжиж буй. Цөөн үндэстний сургуулийн дотуур байранд суудаг бүх сурагчдад тэтгэмжийн мөнгө хүртээх бөгөөд монголоор хичээллэдэг ахмад ангийн сурагчдаас сурлагын төлбөр авахгуй юм байна. Хөххот мөн цэцэрлэгийн хүүхдийн сургалтын төлбөрийг хөнгөлөх арга хэмжээ авч Хөххотын өрх амтай монгол цэцэрлэгийн хүүхдэд жил бүр 2400 юаний тэтгэвэр өгнө.
Хөххот нь монгол хэлээр хичээллэх сургууль болон хятад сургуульд монгол хэлээр хичээллэх дунд, бага, цэцэрлэгийн нийт 7 анги байгуулах төсөл хэрэгжүүлнэ. Мөн их сургуульд элсэх шалгалтад онц дүн авсан Цөөн тоот үндэстний 18 сурагч, ар гэрийн боломжоор тааруу 60 сурагч, монгол хэлээр хичээллэдэг 171 сурагчдыг урамшуулан шагнахаар төлөвлөж байна.
