
Хятадын өнцөг булангаас хүрэлцэн ирсэн оролцогчид Баяннуур хотын хөдөө аж ахуйн хангамжийн талбайн бүтцийн шинэчлэлийн жишээ үзүүлэх чиг дээр анхаарлаа хандуулж, Өвөр Монголын Жао Фэн Хэ Тао гурилын үйлдвэрийн ХХК, Өвөр Монголын Фү Чуань тэжээлийн технологийн ХХК, Ү-Юань шаяний хөдөө аж ахуйн үйлдвэрийн нэгдэл хөгжлийн жишээ үзүүлэх парк, Ү-Юань шаяний Хэ Тао цахим худалдааны аж үйлдвэрийн парк зэрэг аж үйлдвэр компаниудтай танилцсан байна.

Өвөр Монгол нь хөдөө аж ахуйн хангамжийн талын бүтцийн шинэчлэлээр гол болгон хөдөө аж ахуйн нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийн нэгдэл хөгжлийг хурдатган, малчин тариачин болон тэргүүлэгч аж ахуйн нэгжийн ашиг тусын холбооны тогтцыг тасралгүй төгөлдөржүүлж, орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн системийг байгуулан, хөдөө орон нутгийн гурван аж үйлдвэрийн нэгдлээр дамжин малчин тариачдыг хөрөнгөжих жолоог атгуулсан байна.











