Тансаг намар хөдөө нутагт саатаж, уул тал өвс мод алтан шаргал өнгөөр будаглаж, сүргийн дэргэд тарианы захад хүрэхэд малчид тариачид унасан малгай авах завгүй ажиллаж байсан ч нүүр дүүрэн баярын мишээлтэй. Малчин Хувсгалт түг түмэн малчдын нэгэн. Тээрээр Ар Хорчин хошууны Сайхантал сумын Баяннуур багийн малчин. Энэ жил 42 настай. “Баян нутаг зуслангийн газар” хэмээх малчин айлын гэр бүлийн жуулчны бааз эрхлэн, мал аж ахуйд төлөвлөлт хийж, малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ ашигласнаас элбэг хураалттай гялалзуулж явна.
Шар талын дунд дунан цагаан монгол гэр цайлзан хүний харцыг булаана. Үндэсний долоо хоногийн баяраар алс холын Вэнь Жөү хотын зочдыг хүлээн авч, тэднийг морь унуулан, нум сум харвуулж, монгол идээгээр дайлсан байна.
“Хотын үймээн шуугианаас салж, тал нутгаар аялж, амралтаа өнгөрүүлж байна. Тал нутгийн намар сайхан байна. Монголчууд, монгол амьдралын тухай зохих хэмжээний ойлголттой болж байна” гэж ярив.
Хувсгалт 2015 оны 07-р сараас эхлэн “Баян нутаг зуслангийн газар” эрхэлж, гэргий Нарангоо, хүү Амарнутагтайгаа жил болгоны 07-оос 10-р сарын дунд болтол жуулчны бааздаа ажиллаж, орлогоо нэмэгдүүлж, амьдралаа өөд татаж байгаа аж. Жуулчны бааздаа өөрийн маллаж байгаа хонь, өөрөө хийсэн хурууд, шар тос зэрэг улаан цагаан идээгээр зочдыг дайлдаг бөгөөд өөрөө тарьсан хүнсний ногоогоор хоол хийдэг байна. Аялахаар ирсэн хүмүүс тал нутгийн өнгө үзэмжийг сонирхож, цагаан идээ, хорхог, хонины мах зэрэг монгол идээгээр дайлуулах төдийгүй монгол хувцас өмсөж зураг авуулах, морь унах, нум сум харвах, түүдэг галын тоглолт хийх зэрэг үйлчилгээ авч, монгол үндэстний зан үйл соёлыг ойлгодог байна.
Сүүлийн жилүүдэд хөдөө нутагт ган гачиг болж, малын өвс бордооны худалдан авах өөрийн өртөг нэмэгдсэн бөгөөд малын үнэ ханш тогтворгүйн улмаас малчид зах зээлд зоригтой орж, үр дүнтэй арга зам хайх хэрэгтэй болсон байна. Энэ байдалд малчин Хувсгалт гэр бүлийн жуулчны бааз байгуулж, өөрийн маллаж байгаа хонь нь жуулчны баазын хэрэглээг хангаж, захын үнээс 2-3 дахин үнэтэйгээр борлуулж, мал аж ахуйн орлогоо нэмэгдүүлсэн байна.
- Энэ онд жуулчны баазын орлого бараг 230 мянган юаньд хүрч, цэвэр орлого 100 мянган юаньд хүрсэн байна. Цаашид жуулчны баазаа өргөжүүлж, тоног төхөөрөмж, үйлчилгээний түвшинг сайжруулна хэмээн Хувьсгалт ярьж байв.
Хувьсгалт нутаг усныхаа ядуу буурай хүмүүст тусалдаг.
- Жуулчны баазаа хөгжүүлэхийн зэрэгцээ ядуу буурай иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр хангаж дэмжлэг үзүүлнэ. Нийтээрээ сайхан амьдарвал аз жаргалтай гэж боддог. Шинэ зам эрэлхийлж, ардаа дагуулан баяжих замд хөтөлнө хэмээн итгэл дүүрэн ярьж байлаа.
