solongonews
Өвөр Монголын олон улсын морин спортын Ⅴ наадам болж байна
2018-08-01 11:04
Өвөр Монголын олон улсын морин спортын Ⅴ наадмын хэвлэлийн бага хурал 07 дугаар сарын 31-ний өдөр Хөххотод боллоо.

Хурлаар Өвөр Монголын олон улсын морин спортын Ⅴ наадам 07-09-р сард Өвөр Монголд болох бөгөөд Хөххот, Бугат хот, Хөлөнбуйр зэрэг 9 аймаг хотууд энэхүү арга хэмжээнд оролцох болсныг мэдэгдсэн байна.

“Нээлттэй, хамтдаа хуваалцах”-аар гол сэдэв болгосон 2018 оны морин спортын наадмын үер соёлын солилцоо, дээд хэмжээний уулзалт, нээлтийн ёслолын тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. 9 аймаг хотын хурдан хүлгүүд 09-р сарын 21-ний өдөр шигшээ уралдаанд орох аж.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол морин спортын салбарыг хөгжүүлж, морин уралдаан, морин спортын уламжлал, адуун соёлыг дэмжин хөгжүүлсээр байгаа юм. Өвөр Монгол морин спортоор дамжуулан Өвөр Монголд спортын эерэг энергийг түгээж, олон нийтийн оролцоог сайжруулан, үндэстний спортын салбарын хөгжил болон аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл