“Тэргүүлэгч цом”-ын нэрэмжит дунд сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2017-07-13 16:53
“Тэргүүлэгч цом”-ын нэрэмжит дунд сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн тэмцээн боллоо.

“Тэргүүлэгч цом”-ын нэрэмжит дунд сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн тэмцээн 7 дугаар сарын 6-наас 13-ны өдрийг хүртэл Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошуунд болж өнгөрлөө.
Тэмцээнд Өвөр Монголын 12 аймаг хотын дунд сургуулиудын 20 төлөөлөгч баг буюу 468 тамирчин оролцжээ. Найман өдрийн турш үргэлжилсэн тэмцээний дүнд Хөххотын Чао Хуа дунд сургууль тэргүүн байранд орсон бол Шилийнголаймгийн зүүн Үзэмчин хошууны Улгай дунд сургууль хоёрдугаар байранд шалгарч Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны нэгдүгээр дунд сургууль, Бугат хотын Болд төмрийн гуравдугаар дунд сургууль тус тус гурав дөрөвдүгээр байранд орсон байна.


Зохиогч: Мэргэнбилиг
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
