solongonews
Шил нутаг дахь Хятад, Монголын хилийн боомт
2017-06-07 21:11
Шил нутаг дахь Хятад, Монголын хилийн боомт
\n- Шилийнгол аймгийн хилийн хотын хөгжлийн тухай (7)

Өргөн уудам Шилийнголын тал нутаг нь Монгол Улстай хиллэж байдаг учир Шил нутагт Эрээн хот,  Зүүн хатавч, Наранбулаг зэрэг адил бус зэрэглэлийн хилийн боомттой бөгөөд хоёр улсын арилжаа худалдааг ахиулж байдаг юм.

   Хятад, Монгол хоёр улсын хил дээр байрлаж байгаа Эрээн хилийн боомт 1956 онд байгуулагдаж, улс байгуулагдсаны дараах хамгийн эрт байгуулагдсан нэг хэсэг хилийн боомтын нэг юм. Эрээн хилийн боомт хагас зууны туршид Хятад, Монгол хоёр улсын бизнес худалдааны чухал боомтын ач холбогдлыг гүйцэд үзүүлж хоёр улсын иргэд хоорондын бизнес худалдаа,  иргэдий амьдрал зэрэгт асар их нөлөө үзүүлсэн билээ. Эрээн хот нь нийслэл Бээжингээс хамгийн ойр байгаа эх хуурайн боомт, Монгол Улс, Орос, Европ тивийн дэлхийн зах зээлээс ойр, Хөххот Ордос, Бугат хотын эдийн засгийн бүс,  Бөхай тэнгисийн эдийн засгийн бүсээс ойр байгаа зэрэг давуу талдаа түшиглэн умард нээлтийн чухал дүүрэг болж байгаа юм. Тиймээс сүүлийн жилд Эрээн хилийн боомтын бизнес худалдаа, эдийн засаг зэрэг талын хөгжил маш хурдацтай хөгжиж байна. Эрээн хот Монгол Улстай бизнес худалдааг хөгжүүлэхийн зэрэгцээ 2013 онд Хятад, Европын галт тэргийг нэвтрүүлснээс хойш өнөөг хүрэхэд Хятад, Европын галт тэргэний шугам хамгийн анх хоёр л байсан бол одоо найм болон нэмэгдэж, 2013 онд анх галт тэрэг нэвтэрснээс хойш энэ жилийн 5-р сарын нэгнийг хүртэл 358 цуваа галт тэрэг аялж, бараа бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ нь 188 мянган гаруй тоннд хүрсэн байдаг. Энэ нь Эрээн хилийн боомт зөвхөн  Хятад, Монгол хоёр улсын хооронд арилжаа худалдаа өрнүүлж, эдийн засгийн талаар хамтран ажилладаг байсан. Харин одоо Европын улс оронтой ч бизнес худалдаа хийдэг том хилийн боомт болон хөгжиж байгаа гэдгийг харуулж байгаа юм.
Хятад, Монгол хоёр улсын  хил дээр байрлаж байгаа чухал нэгэн хилийн боомт бол даруй Зүүн Үзэмчин хошууны хил дээр байгаа 1046 хилийн шугамын дэргэдэх  Зүүн хатавч хилийн боомт болно. Монгол Улсын Бичигт боомттой нүүрлэж байгаа энэхүү боомт нь хамгийн анх Хятад, Монгол Улсын ард иргэдийн морины арилжаа худалдаа хийдэг газар байсан хэмээн ярьдаг. Тиймээс Зүүн хатавч нь угаасаа Хятад, Монгол хоёр улсын чухал арилжааны газар байсан нь илхэн. Зүүн хатавч боомтыг 1992 онд Төрийн явдлын хорооноос улсын нэгдүгээр  зэрэглэлийн улирлын чанартай нээх хилийн боомт болгон нээснээ 2008 онд дахин бүх жилээрээ чөлөөтөй нээх хилийн боомт болгосноос Зүүн хатавч боомт нь Эрээн хотыг эс тооцвол  Шилийнголын хил хязгаарт байгаа бас нэгэн чухал боомт болсон юм. Зүүн хатавч хилийн боомт нь Хятад улсын умард орон, Хүбэй орны уурхай, амьтан ургамлын эх баялгийг умардад гаргах давуу талтай байдаг бөгөөд Монгол Улсын Сүхбаатар,  Дорнод,  Хэнтий аймаг зэрэгтэй хөршилж байдаг учир  Монгол  Улс, Орос улсын зэрэг дотоод хуурайн улсыг  Хятад улсын Тяньжинь зэрэг газрын далайн гарцтай холбож байдаг мөн эдгээр улс орон Бээжин, Тяньжинь, Таншань зэрэг хөгжсөн хоттой холбож байдаг. Тиймээс Зүүн хатавч боомт нь хэдийгээр байгуулагдаад удаагүй залуухан боомт гэдэг ч мөн Хятад улсын  эдийн засгийн хөгжлийн стратегийн нэгэн чухал суурин юм.
 


  Авга хошууны хил дээр байрлаж байгаа Наранбулаг хилийн боомт бол Хятад,  Монголын хил дээр шинээр байгуулагдсан улирлын чанартай нээдэг  аялал жуучлалд зориулсан хилийн боомт болно. Энэхүү хилийн боомт хэдийгээр одоохондоо аялал жуучлалд зориулсан хилийн боомт боловч "Нэг бүс нэг зам”-ын хөгжлийг дагалдан удалгүй бүтэн жилээр чөлөөтөй нээх хилийн боомт болж хөгжих нь лавтай.
 Хятад улс Монгол  Улстай нөхөрсөг харилцаа байгуулж хамтдаа дэвшихдээ  Шилийнгол аймаг, Монгол Улстай хөршилж байгаа давуу талдаа түшиглэн эдгээр олон хилийн боомтыг нээж,  Хятад, Монгол Улсын бизнес худалдаа,  эдийн засгийн соёлын солилцоог ахиулж байна. 

Зохиогч: Нийтлэлийг Хад
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл