solongonews
10 сая 200 мянган үсэгтэй том бүтээл хэвлэгдлээ
2019-11-25 11:37
10 сая 200 мянган үсэгтэй том бүтээл хэвлэгдлээ.

    Өвөр Монголын ардын аман зохиолын шинжлэлийн судлан ярилцах хурал- “Хүрээ түүх соёл судлалын цуврал бичиг” болон Андай соёлын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 23-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Их Сургуульд болсон байна. Уг хуралд гадаад, дотоодын 80 гаруй эрдэмтэд Хүрээ хошууны түүх соёлын эргэн тойронд санал бодлоо солилцож, Хүрээ хошууны соёлын бүтээн байгуулалт болон соёлын өвийн хамгаалалтын ажилд зөвлөгөө өгсөн байна.

Хурлын үеэр 10 гаруй жилийн цаг хугацааг хэрсэн 10 гаруй докторын багш, 30 гаруй профессор, дэд профессор болон 50 гаруй магистрант, токторант болон орон нутгийн соёлын зүтгэлтэн хамтран ажиллаж хэвлүүлсэн “Хүрээ түүх соёл судлалын цуврал бичиг”-ийн хадаг сөхөх ёслол болсон байна. Хурлаар Өвөр Монголын Их Сургууль, Хүрээ хошууны намын хороо, Засгийн газрын холбогдол бүхий хариуцлагатнаас олон эрдэмтэн мэргэдийн оюуны шим, ой билэг, хүч хөдөлмөр, хайр зүтгэл шингэсэн том бүтээлийг өндөр үнэлсэн байна.

- Энэхүү том бүтээл Хүрээ хошууны соёлын нэрт хошууг бүтээн байгуулах ба соёлын бүх талын хөгжлийг ахиулах болно гэж Хүрээ хошууны намын хорооны байнгын гишүүн, нэгдмэл фронтын хэлтсийн дарга Бао Веньлань санал бодлоо ийнхүү хуваалцав.

Тус цуврал бичгийг редакторлан хэвлүүлэх ажилд Хүрээ нутагтай эрдэмтэд голлон оролцсон бөгөөд Өвөр Монголын Их Сургууль хийгээд Хүрээ хошууны намын хороо, засгийн газар хамтран ажилласан юм. Агуулгын хувьд утга урлаг, хэл соёл, түүх товчоо гэсэн гурван том хэсэгт хуваагдсан бөгөөд Андай соёл, үлгэр холбоо, Хүрээ монгол хэл аман яриа, Хүрээ нутгийн нэрийн соёл, Хүрээ уран зохиол, Хүрээ ардын явган үлгэр, Хүрээ ардын дуу, Хүрээ бурхны шашин зэрэг 18 талын агуулгыг хамарсан юм.

“Хүрээ түүх соёл судлалын цуврал бичиг” нь өвөрмөц онцлогтой шинэ сэдвүүдийн эргэн тойронд шинэ материалыг их хэмжээгээр ашиглаж, шинэ аргаар судлахаар зүтгэсэн байна гэж хуралд оролцсон эрдэмтэд үзсэн бөгөөд Хүрээ хошууны соёл түүх, зан заншил, шашин шүтлэг зэргийг бүх талын агуулгыг хамруулж, төрөлжүүлэн ангилан судалгаа хийсэн нь орон нутгийн соёлын бүтээн байгуулалтыг урагшлуулан ахиулахад хувь нэмэр оруулсан байна.

 

Зохиогч: ЧАН ХЭ,НАРАНТУНГАЛАГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл