Монгол, хятад хэлний орчуулгын хэвлэл нь ӨМӨЗО-ны хэвлэлийн салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд онцлог болох юм. Сүүлийн жилүүдэд “Чингис хаан” хүүхэлдэйн зурагт ном, “Монгол хэлний түүхэн сурвалж бичгийн хятад орчуулга” зэрэг олон сонгодог бүтээл гарч Хятадын Засгийн газрын шагнал, Хятадын шилдэг хэвлэлийн шагнал хүртсэн байна. “Монгол, хятад хэлний орчуулгын төсөл”-ийг хэрэгжүүлэх нь монгол, хятад хэлний орчуулгын маш олон бүтээл төрөн гарахад, мөн улс төр, эдийн засаг, соёл, сурган хүмүүжлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах болно.
“Монгол, хятад хэлний орчуулгын төсөл”-ийн сэдэв сонголтод улсын дотоодын улсын өмчлөлтэй компани, иргэдийн эрхэлж байгаа соёлын үйл ажиллагаа, хувь хүний элсэж олсон орчуулгын бүтээл болон орчуулгын хэвлэлийн төрөл багтана. Үүнээс гадна, ӨМӨЗО-ны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодит байдал, үндэсний соёлын онцлогтой уялдуулж, монгол үндэсний түүх соёлыг хамгаалан өвлүүлэх сэдвээр олон олон эрдэм шинжилгээний, урлагийн болон соёлын үнэ цэнэтэй орчуулгын хэвлэлийн бүтээлийг зохион бүтээх болно.
Монгол, хятад хэлний орчуулгын төсөл хэрэгжүүлнэ
2017-08-19 21:47
Монгол, Хятад хэлний шилдэг орчуулгын ном судрын хэвлэлийг дэмжиж, үндэсний шилдэг соёлыг уламжлан бадрааж, Өвөр Монголын хэвлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэн үндэсний соёлын хүчирхэг орон бүсийг байгуулах зорилгоор ӨМӨЗО-ны Намын хорооны ухуулах хэлтэс болон ӨМӨЗО-ны Сонин мэдээ, хэвлэл радио телевиз товчоо хамтран “Монгол, хятад хэлний орчуулгын төсөл” хэрэгжүүлэхээр болсон байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
