Хятад улсын Шинжлэх ухаан техник мэргэжлийн яам саяхан анхдагч ээлжийн “Бүс ба зам”-ын холбоот лабаротарийн нэрсийг нийлтэв.
Үүнд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд түшиглэн байгуулсан "Хятад улс — Монгол Улсын биологийн дээд молекулын хэрэглээний холбоот лаборатори" сонгогдон орж, Өвөр Монголын анхдагч "Бүс ба зам"-ын холбоот лаборатори болсон байна.
Хятад улс — Монгол Улсын биологийн дээд молекулын хэрэглээний холбоот лаборатори нь 2016 оны 02-р сард байгуулагдаж, олон улсын дэвшилтэт дээд молекулын хэрэглээний шинжлэх ухааны асуудлын судалгааг хамтдаа өрнүүлж, олон улсын хэмжээний, зоригтойгоор шинийг санаачлах шинжлэх ухаан судалгааны ажилтан, мөн өндөр төвшний гарамгай инженерийг бэлдэхийн зэрэгцээ холбоот лабораторийн олон улсын хамтын ажиллагааны байгууламж болон менежментын тогтцыг хайн эрэлхийлэх болно. Мөн Хятад, Монгол хоёр талын шинжлэх ухаан техник мэргэжлийн хамтын ажиллагаа болон солилцоонд идэвхтэй түлхүү нөлөө үзүүлэхийг зорьж байна.
"Бүс ба зам"-ын холбоот лаборатори бол шинжлэх ухаан техник мэргэжлийн яамнаас зөвшөөрөн байгуулсан улсын зэрэглэлийн шинжлэх ухааны туршилтын тавцан юм, 2019 оны 05-р сард шинжлэх ухаан техник мэргэжлийн яам бүх Хятад улсад чиглүүлэн анхны ээлжийн "Бүс ба зам"-ын холбоот лабораторийг шалган үнэлэх ажил өрнүүлж, үүний дүнд 14 нэгжийг "Бүс ба зам"-ын холбоот лабораториор нотлон тогтоосон байна. Холбогдох шаардлагыг үндэслэвэл, эдгээр лаборатори нь Хятад улс хийгээд "Бүс ба зам" дагуух улс орнуудын шинжлэх ухаан техник мэргэжлийн шаардлагад нийцүүлж, Хятад улсын дотоод, гадаадын шинжлэх мэргэжилтнүүдийн бодитой хамтын ажиллагааг ахиулан, "Бүс ба зам"-ын шинийг санаачлах хөгжилтөд шинжлэх ухаан техник мэргэжлийн хүчтэй үндэслэл хангах болно.
