2019 онд Өвөр Монголын монгол анагаах ухааныг хөгжүүлэх “Арван арга”-ыг дэмжин бэхжүүлж, шинэ цаг үеийн монгол анагаах ухааны салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр ӨМӨЗО-ы монгол-хятад анагаах ухааны ажлын хурлаар нийтэлсэн байна. Энэхүү “Арван арга”-ыг жагсаавал:
1. Монгол анагаах ухааны менежментийн үйл ажиллагааг сайжруулан төгөлдөржүүлнэ.
2. Монгол анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогыг ашиглан хэрэгжүүлнэ.
3. Монгол анагаах ухааны үйлчилгээний түвшнийг сайжруулж, Монгол анагаах ухааны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, Монгол анагаах ухааны мэдээ мэдээлэл, эм бэлдмэлийн чанарыг сайжруулан, анхан шатны анагаах ухааны тусламж үйлчилгээг сайжруулах тодорхой зорилтуудыг тодорхойлсон байна.
4. Монгол анагаах ухааны эмчилгээний давуу талыг ашиглан, нэртэй монгол эмнэлэг, нэртэй эмчийг илүү олноор бэлдэнэ.
5. Нийтийн монгол эмнэлгийн өөрчлөлтийг ахиулна.
6. Монгол анагаах ухааны соёлын уламжлалыг бэхжүүлэн хөгжүүлнэ.
7. Монгол анагаах ухааны салбарын боловсон хүчнийг бэлтгэх ажлыг голлон хийнэ.
8. Монгол анагаах ухааны судалгааны шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжинэ.
9 .Монгол анагаах ухааныг “Бүс ба зам” стратеги бодлогын дагуу хөгжүүлэхийг дэмжинэ.
10. Монгол анагаах ухааны иргэдэд ашиг хүртээх ажлыг ахиулна.
