solongonews
Хөвөөт шар хошууны ядуурлаас ангижруулах ажлын тухай
2018-06-18 22:18
ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны нийт нутаг дэвсгэрийн талбай нь 5137 кв.км, 2 харьяа сум, 2 суурин, 60 багтай. Нийт 31 мянган хүн амтай.

Үүнээс 18 мянган иргэн уламжлалт мал аж ахуйн амьдралтай. 2002 оноос эхлэн Өвөр Монголын ядуурлаас ангижруулах ажлын чухал суурин болсон бөгөөд сүүлийн жилүүдэд ядуурлаас ангижруулах төсөлд 96.52 сая юанийн хөрөнгө оруулан ажиллаж байна.

2015 онд 49 айл өрхийн 138 иргэн, 2016 онд 172 айл өрхийн 476 иргэн, 2017 онд 60 айл өрхийн 150 иргэнийг ядуурлаас ангижруулсан байна. Өнөөгийн байдлаар ядуу буурай амьдралтай айл өрхийн бүртгэлд 207 айл өрхийн 522 иргэн хамрагдсан байна.

Тус хошуу нь ядуурлаас ангижруулах ажлыг улс төрийн үүрэг болгосон бөгөөд ардын амьжиргааг сайжруулах ажлын тэргүүн чухал үүрэг болгожээ. 2016 онд тус хошуу нь “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөлтийн хугацаанд ядуурлаас ангижруулах ажлын төлөвлөгөө /2016-2020 он/” боловсруулж, таван жилийн хугацаанд ядуурлаас гаргах ажлын ерөнхий шаардлага, чухал үүрэг, ажлын механизм болон арга хэлбэрийг тодорхойлжээ.

Тухайн нутаг орны Намын даргаар даргалуулсан ажлын дүрмийг тогтоож, сум болон багийн дарга хүртэл бүх шатны дарга удирдлагуудыг оролцуулсан хариуцлага нэхэмжлэх бичигт гарын үсэг зурж, ажлын үүрэг хариуцлагыг хүн нэг бүрд хүлээлгэж өгсөн байна.

“30 дарга удирдлага нийт 60 баг тосгонтой холбоо барьж, 94 байгууллага нэгж баг тосгонд ядуурлаас ангижруулах ажлын цэг байгуулж, 354 дарга удирдлага малчин айлуудтай танилцах” зэрэг холбооны механизмыг байгуулж, баг болгонд холбоо барих дарга томилж, айл өрх бүрд харилцаа холбоо барих хүн томилжээ. Энэ нь ядуурлаас ангижруулах ажил дуустал холбоотой байж үүргээ гүйцэтгэх болно.

Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн тусламж, боловсролын тусламж, ажил олголтын тусламж, нүүлгэн шилжүүлэх тусламж, хөрөнгө мөнгөний тусламж, эрүүл мэнд, эмчилгээний тусламж, нийгмийн даатгалд хамруулах зэрэг ядуурлаас ангижруулах ажлын албан бичиг нийтэлжээ.

2017 оноос эхлэн ядуу буурай амьдралын түвшнийг тогтоох ажлыг гүнзгийрүүлж, ядуу буурай амьдралтай айл өрхийн үндсэн байдалтай танилцаж, амьдралын түвшинг тогтоох ажлыг нээлттэй байлгана.

2017 онд 29 багийн Намын даргыг шинээр сольж, багийн удирдах багийг дахин бүрдүүлж, малчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, нийт 12 удаагийн сургалтаар 478 малчинд боловсрол хүртээжээ.

2017 онд мал аж ахуйд холбогдсон төслийн хүрээнд 350.9 сая юанийн хөрөнгө оруулж, аж үйлдвэрээр дэмжиж, нурах аюултай гэр байшин, малын хашаа саравч, усны худаг малтах зэрэг төслүүдийг хамруулжээ.

Аж үйлдвэрийн тусламжийн төслийн хүрээнд нийт 8.1 сая юанийн хөрөнгө оруулж, 39 багийн 452 айл өрхийн 1232 иргэдэд 6480 толгой цахар хониор тусламж үзүүлжээ. Үүлдэр сайжруулсан саалийн үнээ, тариалангийн трактор, машин, хүлэмж зэрэг төслүүдээр тусламж үзүүлжээ.

1 сая юанийн хөрөнгөөр 30 айлд “Малчин айл” хэмээх аялал жуулчлалын бааз байгуулж, орлогыг нь жилд дунджаар 15 мянган юаниар нэмэгдүүлжээ. 14 аж ахуйн нэгжийг тус хошуунд хөрөнгө оруулуулж, 420 иргэдэд ажлын байр хангаж, хүн нэг бүрийн жилийн дундаж орлогыг 10 мянган юаниар нэмэгдүүлжээ.

Боловсролын тусламжийн ажлын хүрээнд 2017 оноос хойш 5.4384 сая юанийн хөрөнгө оруулан ажиллажээ. Ажлын хүрээнд 136 оюутан 4.96 сая юанийн тусламж үзүүлжээ.

Нүүлгэн шилжүүлэх тусламжийн ажлын хүрээнд 2017 оны байдлаар 67 айл өрхийн 180 иргэнийг бусад нутагт нүүлгэн шилжүүлж, 90 хүнийг тус хошууныхаа нутагт нүүлгэн шилжүүлж, тус ажлын хүрээнд нийт 117 сая юанийн хөрөнгө оруулжээ.

Хөрөнгө мөнгөний тусламжийн ажлын хүрээнд 2013-2016 оны хооронд иргэдэд нийт 200 сая юанийн зээл олгон тусламж үзүүлжээ. 2017 онд ядуурлаас ангижруулах ажлын хүрээнд иргэдэд нийт 120 сая юанийн зээл өгч тусалжээ.

Эрүүл мэнд, эмчилгээний тусламжийн ажлын хүрээнд 2.5 сая юанийн эрүүл мэндийн баталгааны сан байгуулан ажиллаж байна. 2017 оны байдлаар 625 мянган юанийн хөрөнгө оруулж, 2278 иргэдийг нийгмийн даатгалд хамруулжээ.

Нийгмийн даатгалд хамруулах ажлын хүрээнд 2016 онд Шилийнгол аймаг болон хошууны захиргаанаас нийт 4.872 сая юанийн хөрөнгө оруулсан бөгөөд 2017 онд нийт 1.19 сая юанийн хөрөнгө оруулжээ.

Экологийн салбарт шагнан урамшууллын дүрмийг хэрэгжүүлж, 71333 га талбай ой шугуйд нийт 1.568 сая юанийн хөрөнгө оруулан ажиллажээ.

Дэд бүтцийн салбарт 2014 оноос хойш нийт 540 сая юанийн хөрөнгө оруулж, ус, цахилгаан, зам, цахилгаан холбоо, гэр байшин, соёлын төв, эрүүл мэндийн төв, супермаркет зэргийг байгуулжээ.

Ядуурлаас ангижруулах ажлыг түлхүү ахиулах механизмыг байгуулж, сар бүр нэг удаа хуралдаж, ажлын тайлан гаргах бөгөөд хошууны дарга удирдлагууд тогтмол бус хугацаанд хөдөө орон нутгийн ажил амьдралтай танилцах үйл ажиллагаа өрнүүлнэ.

Сар болгон багаа хэсэгт болгон хувааж, долоо хоног тутамд ажлын шалгалт хийж, малчин айлуудаар явж, ажил байдалтай нь танилцаж, ядуурлаас ангижруулах ажилд хяналт шалгалт тавьжээ.

Үүлдэр сайжруулсан саалийн үнээ тэжээж буй айлд 100-200 мянган юанийн зээл өгч малчдыг үүлдэр сайжруулсан үхэр маллахыг дэмжсэн бөгөөд гурван жилийн дараа хошууны Засгийн газраас үхэр бүрд 2500 юанийн нөхөн олговор өгч байна.

 

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл