solongonews
Үндэстний цөөнхийн манж хэлний данс эвхмэлийг эмхэлж эхлэв
2019-01-03 16:25
Өвөр Монголын үндэстний цөөнхийн манж хэлний данс эвхмэлийг эмхэлж эхлэв.

ӨМӨЗО-ы холбогдох албан байгууллагаас Өвөр Монголын Эвенк, Дагуур, Орчон гурван үндэстний манж хэлнээ бичигдсэн эртний бичиг материал болон түүхэн данс эвхмэлийг саяхан эмхэлж эхэлсэн байна.

Өвөр Монголын зүүн хэсгийн бүс нутгаар амьдарч байгаа Эвенк, Дагуур, Орчон гурван үндэстэн өөрийн үг хэлтэй боловч үсэг бичиг байхгүйгээс Чин гүрнээс хойш манж буюу монгол үсэг бичгийг ашигласаар ирсэн байна. Өнөөдрийг болтол Чин гүрний эхэн үеэс Иргэн улсын сүүлч үе болтол манж хэлнээ бичигдсэн 420 ширхэг, нийт 1794 хуудас эртний бичиг материал болон түүхэн данс эвхмэлийг цулуулаад байгаа аж. Эдгээр материалууд нь Эвэнк, Дагуур, Орчон гурван үндэстний улс төр, эдийн засаг, цэрэг арми, шашин шүтлэг, соёл урлаг зэрэг агуулгыг хамарсан байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл