solongonews
Өвөр Монгол орон аялал жуулчлалын зориулалттай авто зам бүтээн байгуулна
2017-06-28 10:52
Өвөр Монгол орон “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд 10 мянган км аялал жуулчлалын зориулалттай авто зам бүтээн байгуулна.

  “ӨМӨЗО-ны арван гуравдугаар таван жилийн хугацааны аялал жуулчлалд зориулалттай авто зам бүтэн байгуулах төлөвлөгөө”-нд илэрхийлснээр Өвөр Монгол орон 10 мянган км аялал жуулчлалын зориулалттай авто зам бүтээн байгуулах юм байна.

Төлөвлөгөөнд 3725.7 км авто замыг шинээр байгуулах буюу засаж сайжруулна. Үүнд, нэгдүгээр зэрэглэлийн авто зам 1278 км, хоёрдугаар зэрэглэлийн авто зам 1720.8 км, гуравдугаар зэрэглэлийн 727 км авто зам байгуулах бөгөөд нийтдээ 52.21 тэрбум юань хөрөнгө оруулна. Мөн аялал жуулчлалын орнуудыг хооронд нь нэтрүүлэх зорилтоор 6938 км авто зам засах бөгөөд 54.8 тэрбум юаний хөрөнгө оруулна. Ингээд 2020 он болоход аялал жуулчлалын орны авто замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн төгөлдөр болгох юм байна.

Өвөр Монголын зам тээврийн тэнхимийн хариуцлагатай албаны хүн:

Өвөр Монгол орон “Нэг бүс нэг зам”-ын эх хуурайн замын чухал хүйс газар юм. Мөн дэлхийн тал нутгийн соёлын онцлогт орон, дэлхийн хамтралцааны гол цэг учраас улсын дотоод, гадаадад байршлын болон зам харилцааны давуу талтай. Аялал жуулчлалын авто замыг бүтээн байгуулах нь аялал жуулчлал болон зам харилцааг уялдуулан хөгжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монголын тал нутгийн соёлыг хөгжүүлж, Хятадын умард хэсгийн онцлогт аялал жуулчлалын орныг бүтээн байгуулж, аялал жуулчлал амралтын газрыг бий болгоно гэж хэлсэн байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл