“Жилийн ажил хартай” гэдэг. Хаврын тарианы бэлтгэл ажлын хугацаанд Тунляо хотын Хорчин зүүн гаран дунд хошууны Төвшин сумын Жюй Жан Вэй Фү багийн багийн зөвлөлийн албанд сум, багийн дарга ажилтнууд, ядуурлаас ангижруулах албаны хүмүүс цуглан энэ жилийн багийн хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэх талаар ажил ярьж сууна.
- Манай багийн ард иргэдийн хүрээлсэн хашааны эзэлж буй талбай их байна. Бид хүрээлсэн хашааны талбайг ашиглан орлогоо нэмэгдүүлж болно. Хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэхийг гол ажил болгон үзэх хэрэгтэй.
- Сүүлийн хоёр жилд бид ядуурлаас ангижруулах тэтгэлгээ нэлээдийг авч чадсан. Гэхдээ бид хүрээлсэн хашаагаа ашиглан ажил эрхэлж болно.
Жюй Жан Вэй Фү багийн нарийн бичгийн дарга Чэ Шяожэг: - Олон жил өвчинд ороогдсон, хөгжлийн бэрхшээлтэй, нутаг бэлчээр тачирдсан, нийтийн аж ахуйн цар хүрээ бага байх зэрэг шалтгаанаас болж тус багийн ард иргэдийн амьдрал ядуу буурай байна. Сүүлийн жилүүдэд ядуурлаас ангижруулах бодлого гарган хэрэгжүүлж ард иргэдийн амьдралыг дэмжсэн. Одоогоор аж үйлдвэрээр ядуурлаас гаргах бодлогын эргэн тойронд тус баг нь хүрээ хашаагаа ашиглан аж ахуйг хөгжүүлэхээр төсөв тогтоож байна гэлээ.
Жюй Жан Вэй Фү баг нь бүс нутгийн нөхцөл байдалдаа зохицуулан багийн айл өрхүүдэд тоосго хуваан өгч иргэдийн хүрээлсэн хашаанд зохицуулалт хийсэн. Тус багийн тариачин Дүн Цаншэн өөрийн 24 мү (15мү=1га)талбай газарт тариа тарьж амьдралаа эвлүүлдэг. Түүний эхнэр хүнд өвчтэй, охин нь их сургуульд сурдаг учир тэдний амьдралын эдийн засгийн дарамт ихээс ядууран доройтжээ. Энэ байдалд багийн дарга боловсролоор ядуурлаас гаргах, эм эмнэлгийн даатгал зэрэг бодлогын дагуу тус өрхийг дэмжин амьдралд нь дэм болсоор иржээ. Тариачин Дүн Цаншэн энэ жилийн хүрээлсэн хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөнд оролцож, өөрийн хашаандаа эмийн ургамал тарихаар төлөвлөж байгаа гэнэ.
Тунляо хотын Хорчин зүүн гаран дунд хошуу нь аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг гол болгон хийж, тэжээн үржүүлэх, ус хэмнэх, гэрэл цахилгаан зэрэг аж үйлдвэр, хүрээ хашааг ашиглан аж ахуйг хөгжүүлэх зэрэг аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах аргаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна.
