solongonews
Шилдэг хонь хайчлагчийг шалгарууллаа
2017-07-07 10:43
Содон дуучин, яруу найрагч, авьяаслаг урлагийн хүнийг шалгаруулах нь төдийлэн сонин биш болжээ гэхэд хилсдэхгүй биз ээ.

        Харин сүүлийн өдрүүдэд хөдөөгийн эгэл бор малчдаас авьяастан шалгаруулсан мэдээлэл цахим ертөнцийг шуугиулж байна. Дэлгэр зун хөдөө нутагт саатаж хонь хайчлах улирал нэгэнт ирлээ. 6 дугаар сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд бүртгэж эхэлсэн анхдугаар удаагийн “Шилдэг хонь хайчлагч” шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 4-ний өдөр тэмцээний дүнг зарлалаа. Энэхүү тэмцээнийг Өвөр Монголын Мал аж ахуйн орны нөөц хамтын ажиллагааны зөвлөл зохион байгуулсан юм. Өвөр Монголын нийт аймаг, хот ба Хөхнуур мужийн дээд монголчуудыг хамарсан нийт 84 өрсөлдөгч тэмцээнд бүртгүүлэн оролцсон байна.

Тэмцээнд тавигдсан шаардлага нь оролцогч 1 минутын дотор хонь хайчилж байгаа видео дүрс буюу хонь хайчилж байгаа 6 фото зургаар шалгаруулжээ. Цахим сайтын санал асуулгаар нийт 9 оролцогчийг шалгаруулж урамшуулан шагнасан байна. 

 

     Тэргүүн байранд шалгарсан бүтээлүүдийг зургаас харна уу

Дараах бол хоёрдугаар байрны бүтээл:

Дараах бол удаалсан бүтээл:

Дөрөвдүгээр байр эзэлсэн бүтээл

Тавдугаар байр эзэлсэн бүтээл

Зургаадугаар байранд шалгарсан бүтээл

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл