Тэрхүү дэлгүүр зах зээлийн өрсөлдөөн ширүүсч буй өнөө цагт сүлжээний арилжаа худалдаа зэрэг арилжааны шинэ хэлбэр бий болж, бараг хүн бүр худалдаа бизнес эрхэлдэг болсон өнөөгийн эринд энэ дэлгүүр чухам юугаараа онцлогдж байгаа бол гэж сониучирхаж, дэлгүүрийн эзэнт Лант, Дорно хоёрыг сурвалсан юм.
Лант бол Баруун үзэмчин хошууны Улаанхаалга сумын хүн. Дорно нь Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Шинэбулаг сум нутагтай. Ханьсахын заяа дагаж учирсан хоёул Шилийнхотод гэрээ барьж, өрхөө татсанаар 2013 оноос дэлгүүр ажиллуулахаар шийдэж, Шилийн хотод байхгүй буюу цөөн байдаг өвөрмөц онцлог бүхий бараа бүтээгдэхүүн оруулахаар болж, Монгол Улсаас хивс оруулсан байлаа. Ингээд Монгол Улс төдийгүй Өвөр Монголд ч алдаршсан Эрдэнэт хивсээр ажил үйлсийн замыг эхлүүлсэн билээ. Энэ нь Шилийнгол аймгийн умардад нээлт хийх, улсын “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлоготой уялдуулан эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах бодлоготой зохицсон болохоор “Ерөөл үндэстний худалдаа”-ны арилжаа наймаа жил ирэх тусам сайжирсан байна.
“Ерөөл үндэстний худалдаа” нь анх мөнгө төгрөгний шалтгаанаас болж цөөн хэдэн хивс оруулж байсан бол өдгөө сар бүр Монгол Улсад очиж, бараа бүтээгдэхүүн экспортолдог болжээ. Түүнчлэн тэд ихэвчлэн Монгол Улсын хамгийн том хивсний үйлдвэр болох Эрдэнэт, Алтанбулагийн хивсийг экспортолсноор чанарын баталгаатай төдийгүй хэрэглэгчид нь улам олширч ирсэн байна. Тэд нар хивс экспортлохын дагуу Орос Монгол улсын хүнсний бүтээгдэхүүнийг оруулж, үүнд Орос улсын гулир, наран цэцэгийн тос, Германи шихир, гоёлолын эд, арсны бүтэгдэхүүн болон Монгол улсын арсны эдлэлүүд нь хүмүүсийн сэтгэлд сайхан хүрч байгаа юм. Орос Монголын болон Европын бусад улс орын бараа таваарыг экспортолон, гадаадын барааны дэлгүүр эзэгнэж буй “Ерөөл үндэстэний худалдаа”нь Хятадын умардад нээлт хийх, улсын“нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлоготой уялдуулсан хувь хүний эзэгнэлтийн өрх болох юм.
Шилийн хотоос Эрээн хот хүрэх галт тэрэг нэвтэрсэн нь мөн дэлгүүрт зам харилцааны хялбар дөхөм нөхцөл хангасан байдаг. Энэ тухай Дорно:
- Шилийн хотоос Эрээн хүрэх галт тэрэг нэвтэрсэн нь бидэнд дөхөм болсон. Бид байнга хол зам аялдаг болохоор аюулгүй байдал чухал байдаг. Түүнчлэн хилээр дамжихдаа Монгол Улсаас Эрээний галт тэргээр гараад ирчихвэл замдаа буух хэрэггүй амар болсон гэж ярьж байлаа.
Ойрын жилүүдэд Хятад улс Монгол Улсын хооронд чөлөөтөй харилцаж “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодолготой уялдуулан Монгол Улстай хиллэж байгаа хамгийн томоохон эх хуурайн боомт болсон Эрээний зам харилцаа болон бусад талын нөхцөлийг сайжруулснаар Монгол Улсаас Эрээнд ирж худалдаа наймаа хийх Монгол Улсын бизнес эрхлэгчид олширсноор барахгүй Шилийнгол аймгийн Олон улсын бараа бүтээгдэхүүний худалдаа хийж байгаа хүмүүст амар дөхөм нөхцөл хангаж чадсан байна.
