solongonews
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан Муумянган Холбоот хошуу боловсролын салбарт хамтран ажиллана
2017-05-26 17:15
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан Муумянган Холбоот хошууны орлогч дарга Лю Минфу, тэргүүтэй зургаан төлөөлөгч хоёр талын боловсролын салбарыг харилцан хөгжүүлэх зорилгоор Дорноговь аймагт хоёр хоногийн хугацаатай айлчилжээ.

Айлчлалын хүрээнд тус  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон аймгийн боловсролын салбарын холбогдох хүмүүс тус хошууны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
 
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд хоорондын туршлага солилцох, багш боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах, цаашид хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах ажлуудаа хэлэлцсэн аж.


 
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан Муумянган Холбоот хошууны төлөөлөгчид, аймгийн Боловсрол соёлын газар түүний харьяа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хамруулан боловсролын салбарыг харилцан хөгжүүлэх чиглэлээр хэлэлцээр хийж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.mminfo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл