solongonews
“Цахар соёл• Шилийнгол-2018” өгүүлэлийн форум болов
2018-11-26 11:51
“Цахар соёл• Шилийнгол-2018” өгүүлэлийн форум болов.

ӨМӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны холбоот хурал, ӨМӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Өвөр Монголын Цахар соёлын судалгааны хурлаар санаачлан, Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургууль, Шилийнгол аймгийн Нийгмийн шинжлэх ухааны холбоот хурлаас хамтран зохион байгуулсан “Цахар соёл• Шилийнгол-2018” форум 11-р сарын 24-нд Шилийн хотноо боллоо.

Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Технологийн Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Жинин хотын Багшийн дээд сургууль, Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургууль зэрэг их дээд сургуулийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, Шилийнгол аймгийн холбогдох салбар, хошуу шянь хотын удирдлага зэрэг 180 төлөөлөгч нээлтийн ёслолд оролцсон байна.

Тус форум нь өнгөрсөн жил  Улаанцав хотод анх удаа зохион байгуулагдсан ба ба энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Судалгааг илүү гүнзгий болгох, нээж хөгжүүлж ашиглах, шинэчилж хөгжүүлэх”-ээр гол сэдэв болгож, Цахар, Шилийнголын түүх соёлын эргэн тойронд хэлэлцэж, санаа бодлоо солилцжээ. Энэ удаагийн форумд 113 өгүүлэл дэвшүүлснээс 66 өгүүллийг шилэн сонгож хэлэлцэв. Түүх соёл, зан заншил, урлаг, үг хэл үсэг бичиг, бодит ахуйн хэрэглээний ашиглалт зэрэг олон цар хүрээг хамарчээ.

Форум нь мөн Цахар соёлын судалгааны цар хүрээг тэлж, “Улаанцав, Чуулалт хаалга, Шилийнгол +” загварын Цахар соёлын хэлбэрийг байгуулав. Мөн баялаг агуулгатай Цахар соёлын судалгааны үр дүнгээр ӨМӨЗО-ы аж ахуй нийгмийн хөгжилд эрдэм шинжилгээ, оюун ухааны хувь нэмрээ оруулъя хэмээн уриалан дууджээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл