solongonews
Уртын дуу уянгалсан 70 жил
2017-08-15 11:38
- Өвөр Монголын гэрэл цацарсан 70 жилийн ойн цуврал мэдээлэл: Соёлын бүтээн байгуулалт

         Өргөн уудам Өвөр Монголын тал нутагт түүхээсээ үндэстний цөөнхийн хүмүүс амьдарч байсан болохоор гялалзсан соёлын ул мөр үлдээж, гэрэл цацарсан тал нутгийн соёлыг хамт бүтээн байгуулсан юм. Тал нутгийн хүмүүс даруухан, үнэнч, золбоолог, тал нутгийн бүжиг уян хатан, урам зориг бялхсан, тал нутгийн дуу эевэргүү, аялгуу нь уянгалаг. Холын тэртээгээс хангинасаар цаг үеийн дууг уламжлан, одоо үеийн хэмнэлийг чавхдан нэн олон гялалзсан түүхийг бичсэн байна.

Соёлын үзэг зан чанарыг бичнэ

Эрт дээр үеэс эдүгээг хүртэл Өвөр Монголын өргөн уудам тал нутагт олон үндэстэн хамт оршин амьдарч, Улаанхад соёл, нүхэн сууцын соёл зэрэг түүх соёлыг бүтээж, уртын дуу, хөөмий, морин хуур, андай бүжиг болон Юанийн дээд нийслэл, Ляо гүрний дээд нийслэл, Чингис хааны онгон зэрэг соёлын өвийг үлдээсэн байна. Хятадын умард бүс нутгийн мал аж ахуйн соёлын өлгий болон тал нутгийн соёлын голомт болсны хувьд Өвөр Монголын соёл урлагийн хөгжил нь Өвөр Монголын бусад салбарын хөгжилттэй уялдан нэгдэж,соёл урлагийн золбоолог зан чанар нь соёлын судсанд уусан шингэсэн юм.

Монгол үндэстэн бол байгалийг шүтдэг үндэстэн. Амьдрал дундах үйл хөдлөл, эх байгалийн өвс мод нь бүгд урлагийн онгод болдог. Саалийн бүжиг, савхан бүжиг нь хөдөлмөрт урлагийн жигүүр ургуулж, морин хуур, уртын дуу, хөөмий нь тал нутгийн даруу төлөв занг харуулсан билээ. “Монгол үндэстний дуу хөгжмийн амьд чулуужсан үлдэц” хэмээгдсэн уртын дууны борогжуун хэв намба нь мянган жилийг туулсан ч хувираагүй, Өвөр Монголын анхны “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөгч бүтээл” болсон байна.

Өвөр Монголд 89 үндэсний зэрэглэлийн болон 499 Өөртөө Засах Орны зэрэглэлийн биет бус соёлын өвтэй байдаг аж. Биет бус соёлын өв нь цаг үеийн өнгөрөхийг дагалдан хүмүүсийн оюун ухааныг ундаална. Соёлын буурь нь түүхийн хувиралт хөгжилт, соёл боловсоны хувьсалтыг тэмдэглэжээ. Юаний дээд нийслэлийн буурь нь дэлхийн соёлын өвийн нэрсэд жагсаагдаж, Өвөр Монголын дэлхийн соёлын өвийн түүхийг шинээр бичжээ. Улаанхад соёлын буурь, Ляо гүрний дээд нийслэл болон дээдсийн онгон бууриуд , Монь уулын хадан сийлбэрийн буурь зэргийг биет бус соёлын өвд эрмэлзэх жагсаалтад орж, тал нутгийн соёлыг дэлхийн хүмүүст сонордуулахаар бэлхэн болоод байгаа аж.

Урсах усан лугаа соёл

Тал нутаг хэдий уудам бол тал нутгийн хүмүүсийн ая дуу төдий хол цууриатдаг. Дуугаа улам уянгалаг, соёлоо улам хөгжөөн бадруулахын төлөө Өвөр Монгол орон сүүлийн жилүүдэд уламжлалт соёлоо өвлөн хамгаалах ажлыг ахиулсаар ирсэн байна.

2009 онд Ордос хотын Үүшинь хошуунд “Морин хуурын өрнөлт” болов. Тухайн газрын Засгийн газар морин хуурыг түгээх үйл ажиллагаа өрнүүлж, 30 морин хуурын багшид сургалт хийхээс эхлэн бүх хошууд 8000 гаруй морин хуурын хорхойтнуудыг хүмүүжүүлжээ. Уламжлалт соёлын хичээлийн тэнхим, хотын дүүрээд хүрч, ардын дунд уламжлан дэлгэрүүлсэн байна. Өвөр Монголд цэцэрлэгийн хүүхдүүд англи хэлний хичээлээ дуусгасны дараа бөхийн хичээл ордог. Бүжигт дуртай хүмүүс Андай бүжгийг талбайн бүжиг болгон өөрчилж бүжиглэнэ, тэтгэвэрт гарагсад настайчуудын их сургуульд морин хуур, арьсан сийлмэл болон зургийн хичээлүүдэд суудаг болсон байна.

Биет бус соёлын өвийг хамгаалахад иргэдийн тусламж байхаар барахгүй Засгийн газрын дэмжлэгээс салж чадахгүй байдаг. Өвөр Монгол соёлын хамгаалалтын туршилтын 13 цэг байгуулж, биет бус соёлын өвийн хамгаалах ажлыг ахиулав. Устах аюултай төслийг авран хамгаалах “Хос зууны инженерин”-г хэрэгжүүлж 70 гаруй төсөл болон 207 өвлөгчдийг бүртгүүлэх ажлыг өрнүүлсэн байна.

Тоглолтын дунд уламжлан тайзан дээр хамгаалах бол уламжлалт түүх соёл өнө удаан жил үргэлжилж чадсан амьд булаг болно. Улаанмөчир “Соёлын морьт цэрэг” хэмээн нэрлэгдэж, “Богино авсаархан бөгөөд чанарлаг багтай, нэг зүйлд цагааран олон зүйлд мэргэшсэн гишүүдтэй, бага хэлбэрийн олон гол сэдэвт тоглолттой, дөхөм авсаархан тоног төхөөрөмжтэй” гэдгээрээ онцлог болжээ. 1957 онд хамгийн анхны Улаанмөчир байгуулагдсанаас хойш одоог хүртэл Өвөр Монголд нийт 75 Улаанмөчир байгуулагдаж, жил бүр малчин, тариачдад зуу гаруй удаагийн тоглолт зохион байгуулдаг байна. Улаанмөчирийг хамарсан урлагийн багийнхан жил бүр анхан шатанд 7000 гаруй удаагийн тоглолт зохион байгуулж, олон үндэстний уламжлалт соёл нь иймэрхүү арга замаар Өвөр Монголд уламжлагдсаар ирсэн юм.

Соёлын өвийн хамгаалалтын баг, Урт цагаан хэрэмний соёлын өвийн хамгаалалтын баг, “Тал нутгийн шидэт бүргэд” хил хязгаар орны соёлын хамгаалалтын байгууллага зэрэг нь Өвөр Монголын 21 мянга гаруй үл хөдлөх түүхийн дурсгалт бодис буурийг сахин хамгаалсаар ирлээ.

Соёлоо дэлхий дахинд танилцуулна

Германы дуу хөгжмийн тэнхимд “Хун галуу” дуулагдахад, морин хуурын эгшиг Америкчуудын сэтгэлийг эзэмдэхэд, Монгол үндэстний хөөмийг Африкчууд эрхий гозойлгон магтахад тал нутгийн соёлын нээлттэй чанар болон багтаамжит чанараа дахинд илрүүлж чаджээ.

Дуу нь эгшиглэнтэй, бүжиг нь уян хатан, тал нутгийн соёл дэлхийд хандан хөгжсөөр. Тал нутгийн дууг зөвхөн тал нутгийн хүмүүсийн таашаалд хүрсэн төдий үгүй дэлхийн тайзанд ч хангинан,  гадаадын нэн олон хүмүүст тал нутгийн соёлоо ойлгуулж, Өвөр Монголоо сурталчилсан байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон давхардсан тоогоор 5000 гаруй хүмүүсээс бүрдсэн 300 гаруй соёл урлагийн багийг томилон 40 гаруй улс оронд соёл, солилцооны үйл ажиллагааг өрнүүлж, “Баясгалант цагаан сар”, “Үзэсгэлэнт сайхан тал нутаг. Өвөр Монголын соёлын долоо хоногийн үйл ажиллагаа” зэрэг гадаадад зориулалттай соёлын солилцооны ажиллагааг зохион байгуулсан байна.

Соёлын үндэс болон соёлын сүнс ардын дунд байдаг, соёлын мөчир намаа харь гүрэн хүртэл ургаж болно. Тал нутгийн соёл иргэдийн дунд үндэслэж, барагдашгүй соёлын шимийг хүртэж, салаа намаа сахлаг болоход эх дэлхийд баяр цэнгэл олгоно.

Өнө удаан түүхтэй тал нутгийн соёл дэлхийд түгэх явцдаа тасралтгүй шинэ түвшинд хүрч хөгжсөөр байна. Хятад болон Монгол улстай хамтран эрмэлзсэн монгол үндэстний уртын дуу “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөгч бүтээл”-ээс бүрдсэн юм. Өнөөдрийг хүртэл Хятад улс ОХУ болон Монгол Улстай хамтран “Түмэн газрын цайны зам” болон “Монгол анагаах ухаан”-г биет бус соёлын өвөөр бүртгүүлэхээр эрмэлзэн төлөвлөж байна.

“Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааны өргөжих, Хятад гадаадын соёлын солилцооны хамтын ажиллагаа өдөр ирэх тусам бэхжихийн дагууд Өвөр Монгол тал нутгийн соёлоо экспортлох алхмаа түргэсгэхийн хамт “Өвөр Монголын Өөртөө Засах Орны ‘Нэг бүс нэг зам’ соёлын хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө ”Тогтоож, “Торгоны замын кино телевизийн гүүрийн инженерин” төсөл, кирил монгол бичгийн хэвлэл орчуулгын төсөл, Хятад, Монголын хэвлэлийн солилцооны инженеринг зэрэг төслүүдийг зохион байгуулж хурдтай дэмжиж байна.

Өвөр Монголын соёл үндэстний цөөнхийн дотно харилцааны явцад идээшин бүрэлджээ. Өвөр Монголын үндэстнүүд сахин бараалж харилцан туслалцаж байгаа нөхцөл байдал нь Өвөр Монголын соёлын цэцэглэлтээ хамгаалснаар барахгүй Өвөр Монголын үндэстний цөөнхийн сайн сайхан оюуны гэр суурингаа сайтар хамгаалж чадсан билээ.

Зохиогч: ВЭЙ ЖИНЮЙ,ХАЛИНА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл