solongonews
Архашаат хилийн боомт гадаадын иргэнд шилдэг үйлчилгээ үзүүлж байна
2019-04-16 11:42
Архашаат хилийн боомт гадаадын иргэдэд шилдэг үйлчилгээ үзүүлж байна.

Нэг цэгээр гурван улсыг холбож, нэг газарт гурван улсын байгалийн үзэсгэлэнг сонирхож болох цорын ганц газар бол “Хаяа нийлсэн гурван улс, үхэрт хүйтний ууган өлгий” Шинэ Барга Баруун хошуу болно.

Энд Хятад, Монголын алтан хаалга Архашаат хилийн боомт бий. Хилийн шугамын нийт урт нь 515.40 км бөгөөд үүнээс Хятад, Оросын хилийн шугам 48 км урт, Хятад, Монголын хилийн шугам нь 467.4 км урт юм. Архашаат хилийн боомт нь Хятад улсын 1\5 хувийн зааг, Хятад, Монголын хилийн 622 дугаар тэмдгийн орчимд байрлана. Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотоос 120 км, Улаанбаатар хотоос 800 км, Манжуур хотоос 200 км, Хайлар хотоос 330 км зайд байрладаг. 1990 оны 06 дугаар сарын 16-нд Архашаат боомт нь анхны бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлж эхлэв.       

Архашаат хилийн боомт нь 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Хавирга хилийн боомттой хэлэлцээр байгуулж, албан ёсоор ашиглалтад орсон ба БНХАУ-ын Засгийн газраас уг боомтыг Хятад улсын улирлын чанартай тэргүүний боомт хэмээн зарлав. Хятад, Монгол хоёр улсын Архашаат, Хавирга хилийн боомтын зам нээгдсэнээр хоёр улсын ард иргэдийн хоорондын ойлголт гүнзгийрч, хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагаа өргөжиж, найрамдал нөхөрлөлийн гал улам бадамлаж, хүнд үед нэг нэгэндээ түшиг болж, жаргалаа хуваалцаж, хамтдаа хөгжихөөр урагшилж байгаа олон сайхан хамтын ажиллагааг хийсэн билээ. Одоо хоёр орны хамтын ажиллагаа соёл урлаг, боловсрол, эдийн засаг, биеийн тамир, эрүүл мэнд, интернэт холбоо, ХАА зэрэг олон салбарт хөгжлийн өндөр түвшинд хүрч байна.

04 дүгээр сарын 08-ны өдөр 2019 оны “Бүс нэг зам-Гэгээн аялал” аяны нэрэмжит Монгол Улс дахь халамжийн үйл ажиллагааны дагуу нүдний болор цайх эмгэгтэй Монгол Улсын 60 өвчинтөн Архашаат хилийн боомтоор Хятад улсын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд ирсэн юм. Тэрээр Архашаат хилийн гаалийн газрынхан шилдэг үйлчилгээгээр Монгол Улсын хүмүүст үйлчлэн тэдний сэтгэлд хүрсэн байна. Архашаат боомтоор нэвтрэх хүн олон, нэн ялангуяа нүдний болор цайх өвчтэй хүмүүсийн байдалд хандуулан Архашаат хил гаалийн газрынхан тусгай шалгах төсөл гаргаж,  ээлжийн цагдаагаа нэмж түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл