ӨМӨЗО-ы Хөгжилт өөрчлөлтийн хорооны үнэ ханшны хяналт удирдлагын төвөөс сэтгүүлч мэдээлснээр, 2017 онд нүүрсний салбарт хэт үйлдвэрлэлийг хумих зэрэг хүчин зүйлийн улмаас ӨМӨЗО-ы нүүсний үнэ өндөр хэмжээнд хэлбэлзжээ.
2018 онд Өвөр Монголын нүүрсний үнэ үргэлжлэн хэлбэлзэх боловч ерөнхийдөө буурах төлөвтэй байна гэж төлөвлөжээ.
2017 ондӨвөр Монголынхөдөлгөх хүчний хэрэглээний нүүрс олборлосон ханш дунджаар тонн бүрд 205.42 юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 37.91 хувиар нэмэгдсэн бөгөөд жилийн туршид үнэ ханш нь улирлын чанартай хэлбэлзсэн байна.
Тоо баримтаас үзвэл, 2017 оны 12-р сарын байдлаар Өвөр Монголын хөдөлгөх хүчний хэрэглээний нүүрсийг олборлосон ханш дунджаар тонн бүрд 213.83 юаньд хүрсэн ньоны эхнийхээс 7.38 хувиарнэмэгджээ. Мөн үед Өвөр Монголын цахилгаан гаргахад хэрэглэх нүүрс худалдан авсан ханш үргэлжлэн нэмэгдэж, 2017 онд дунджаар тоннбүрдээ 202.78 юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39.49 хувиар нэмэгджээ.
2018 оны нүүрсний нийлүүлэлт ерөнхийдөө хангалттай, эрэлт хэрэгцээ бага хэмжээгээр нэмэгдэж, хэлбэлзлийн хэмжээнээс үзвэл, хамгийн бага, хамгийн илүү нөөцийн дүрэм, дунд, урт хугацааны гэрээ тохиролцсон нь нүүрсний үнэ ханшийг тогтвортой байлгахад ашигтай боловч нүүрсний олборлолтын газар төвлөрсөн нь нийлүүлэлт тогтворгүй, цаг агаарын хүчин зүйл зэрэг нь эрэлт хэрэгцээнд сөргөөр нөлөөлөх учраас нүүрсний үнэ ханш цаашид хэлбэлзэх төлөвтэй байна гэж шинжээчид үзжээ.
