solongonews
Хөххоос хурдны галт тэргээр ердөө 2 цаг 18 минут явж Бээжин орох боломж бүрдэнэ
2019-11-25 20:13
Хөххоос хурдны галт тэргээр ердөө 2 цаг 18 минут явж Бээжин орох боломж бүрдэнэ.

    Өвөр Монголын аж үйлдвэр, эрчим хүч, зам тээврийн салбарын гол чухал төслийн ажлыг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-нд Хөххотод болсон юм. ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа хуралд оролцож төслийн ажлын талаар тайлагнав.

    Хятадын Төмөр замын Хөххотын товчооны групп ХХК-ний ерөнхий менежер Дай Хон хэвлэлийн бага хурал дээр:

- Хөххот Бээжингийн хурдны галт тэрэг хамгийн ихдээ 2 цаг 18 минутын турш аялж хүрдэг болно гэж танилцууллаа. Хөххот, Бугат хот, Улаанцав хотоос Бээжин хүрэх хурдны галт тэрэгтэй болно. Хөххотоос Бээжин рүү нэвтрэх цаг нь өнөөгийн хамгийн хурдан 9 цагаас 3 цаг хүртэл багасна. Хамгийн хурдандаа 2 цаг 18 минутад Бээжингийн Хойд төмөр замын өртөө хүрнэ гэж Дай Хон танилцуулав.

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл