solongonews
Хамгийн олон монголчууд амьдарч буй Өвөр Монгол
2017-05-04 15:35
Дэлхийн хэмжээнд арван сая гаруй монголчууд монгол хэлээрээ ойлголцож байна.

Арван сая гаруй монголчуудын 50 гаруй хувь нь Хятадад оршин амьдардаг аж. Хятадад амьдарч байгаа монголчууд бараг 5.81 сая (2000 оны статистик бүртгэлээр)-д хүрсэн байна. Гол төлөв ӨМӨЗО, Ляо Нин, Гирин, Хармөрөн, Шиньжян, Хэбэй, Хөхнуур зэрэг муж, Өөртөө Засах Орнуудаар аж төрөн амьдарч байгаа бөгөөд цөөн хэсэг нь Хэ Нань, Си Чуань, Гүй Жүө, Бээжин, Юүнь Нань зэрэг бүс нутгаар тархаж байна. Үүнд, 4.211 сая хүн ам нь Өвөр Монголд байдаг. Монгол Улсад 3 сая гаруй монголчууд, ОХУ-д 1 сая гаруй монголчууд байна.

Өвөр Монголын бүх аймаг хотуудын монголчуудын хүн амын тоо:

Хөххот: 285969 хүн

Бугт хот: 85121 хүн

Ордос хот: 176912 хүн

Ү Хай хот: 18952 хүн

Баяннуур хот: 78000 хүн

Улаанцав хот: 63400 хүн

Алшаа аймаг: 44635 хүн

Шилинй гол аймаг: 309764 хүн

Улаанхад хот: 851000 хүн

Тунляо хот: 1476700 хүн

Хянган аймаг: 707280 хүн

Хөлөнбуйр хот: 230008 хүн 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл