
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 05 дугаар сарын 14-ний өдөр Хорингэр шинэ дүүрэг болон Хөххотын Шинэ дүүрэгт ажиллажээ. Тэрээр хийгдэж байгаа томоохон төслийн бүтээн байгуулалт болон экологийг засан сайжруулах ажлыг хянан үзэж, салбаруудын удирдлагуудыг үзэл санаагаа чөлөөлөн, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүнд хүчрийг даван, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж онцолжээ.
Ли Жихэн дарга Хөххотын шинэ онгоцны буудал барих барилгын ажилд ихээхэн анхаарал хандуулж, барилгын газар дээр нь хүрч ажлын байдалтай танилцжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: - Шинэ онгоцны буудал байгуулах нь хотын чадавхыг дээшлүүлэх, гадаадад нээлттэй байх, эдийн засгийг хөгжүүлэх зэрэгт онцгой ач холбогдол өгдөг. Шинэ онгоцны буудал барих ажлыг дээд хэмжээнд хүндэтгэн эрчимтэй хийж, эрт нэг өдөр ашиглалтад оруулах хэрэгтэй гэжээ.
