solongonews
Ядуурлаас ангижруулах гол чухал ажлын холбоот намын үүр Хорчин Зүүн Гарын Дунд хошуунд байгуулагдав
2019-07-11 11:14
Ядуурлаас ангижруулах гол чухал ажлын холбоот намын үүр Хорчин Зүүн Гарын Дунд хошуунд байгуулагдлаа.

   Сүүлийн үед Түнляо хотын анхдагч ядуурлаас ангижруулах гол чухал ажлын холбоот намын үүр Хорчин Зүүн Гарын Дунд хошуунд байгуулагдаж, Түнляо хотын Хорчин Зүүн Гарын Дунд хошуунд томилон суулгасан ядуурлаас ангижруулах гол чухал ажлын  багийн 38 намын гишүүнээс бүрдсэн байна.

Холбоот намын үүр шинэ цаг үеийн “Намын байгуулалт + ядуурлыг бууруулах" ажлын шаардлагатай зохицож, намын байгуулалт болон ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг гүнзгий уядуулан намын байгуулалтаар ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг ахиулах шинийг санаачилсан арга хэмжээ болно. Түнляо хотоос гацаа тосгонд томилон суулгасан ядуурлаас ангижруулах гол чухал ажлын багийн намын гишүүдийн удирдлагыг цаашид чангатгаж байна. Мөн намын зохион байгуулалт, ядуурлаас ангижруулах гол чухал ажлын дунд намын гишүүдийн үлгэр жишээч үйлдлийг бүрэн бадруулж, бүх баг тосгонд суугаа ажиллах багуудын хоорондох зохицуулалт харилцааг чангатгаж буй. Харилцан суралцан хамтдаа давшиж, зөв оновчтойгоор ядуурлыг бууруулж ядуугаас ангижруулах хамтралын хүчийг бүрдүүлж, “Хүн нь ядуугаас ангижирч, тосгон нь ядуу эгнээгээс гарч, хошуу нь ядуу гэсэн нэрийдлээс салах"-ыг зорилт болгож байна.

Холбоот намын үүр бодитой ажиллах явцдаа “Хос удирдлага”-ыг хэрэгжүүлж, намын зохион байгуулалтын зөв оновчтойгоор ядуурлыг бууруулах ба тосгонд суугаа тэтгэн дэмжин ажиллах багийн удирдлагаа цаашид чангатгана. Мөн дүрэм тогтоолыг чангатгаж, “Намын байгуулалт +” ажлын тогтцыг байгуулан, холбоот намын үүрийн төрөл төрлийн ажилдаа шинийг санаачилж, бодитой ажиллагаа ба үр ашгаараа тухайн газрын ядуурлаас ангижруулах гол чухал ажлын хөгжлийг дэмжиж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл