solongonews
Бү Шяолинь дарга: - Үйлдвэрлэлийн хамрах хүрээг өргөжүүлж, ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргах хэрэгтэй
2019-03-20 10:55
Бү Шяолинь дарга: - Үйлдвэрлэлийн хамрах хүрээг өргөжүүлж, ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргах хэрэгтэй.


 

ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 03-р сарын 19-нд Улаанхад хотод ажиллах үер үйлдвэрлэлийн хамрах хүрээг өргөжүүлж, ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргах хэрэгтэй хэмээн онцолжээ.
Тэрээр Улаанхад хотын Харчин хошуу, Нинчэн шяньд хүрч ядуурлаас ангижруулах ажлын байдалтай танилцсан байна. Харчин хошууны Хөдөө Аж Ахуй Технологи Хөгжлийн ХК-ийн ядуурлаас ангижруулах төслийн ажилтай танилцаж, ажлын байр нэмэгдүүлэн ядуу буурай иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгааг өндрөөр үнэлсэн байна.
Энэ жил ядуурлаас ангижруулах ажлын зангилааны жил болно. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ядуурлаас ангижруулах ажлын үндэс юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, ядуу буурай иргэдэд мэдээ занги болон мэргэжлийн сургалт зохион байгуулж, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн хамрах хүрээг өргөжүүлж, ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл