Жин Дүн логистикийн Өвөр Монгол болон Хорингэр шинэ дүүргийн ухаалаг дамжуулах суурингийн төсөл нь Жин Дүн групп, Өвөр Монгол, Хорингэр шинэ дүүргийн зөвлөл "Жин Дүн Азийн номер 1" Өвөр Монголын ухаалаг логистикийн паркийн дараа байгуулсан ухаалаг дамжуулах төсөл болно. Жин Дүн логистик нь Өвөр Монголын анхны ухаалаг түгээн дамжуулах суурин болж, Хятад улсын хэмжээнд бүтээн байгуулсан хоёр дахь дамжуулах баазын суурин болжээ. Нийт 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, 600 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх уг төсөлд үзэсгэлэнгийн төв, роботын ачаалж буулгах бүс, цэнэглэгч бүс, ухаалаг хяналтын систем зэрэг багтдаг. Эхний шатанд зургаан ухаалаг дамжуулах робот болон нэг нисэгчгүй нисэх аппаратыг байрлуулжээ. Үйлчилгээний цар хүрээ нь шинэ дүүргийн гол талбайн 20 кв.км талбайг хамарсан байдаг. Шинэ дүүргийн хөгжил болон шуудангийн захиалгын тоо нэмэгдэхийг дагаад ирээдүйд робот болон нисэгчгүй нисэх аппаратыг нэмж байрлуулан, шинэ дүүргийн гол бүсүүдэд бүрэн автомат дамжуулгыг бий болгоно.
Төслийг 2018 оны 11 дүгээр сарын 11-ээс эхлэн хэрэгжүүлжээ. Энэхүү төсөл нь шинэ дүүргийн компанийн ажилтнууд, оршин суугчдад илүү сайн үйлчилгээ үзүүлж, шинэ хэрэглээний туршилт болж, логистикийн зардлыг бууруулан, ухаалаг үйлчилгээний түвшинг дээшлүүлэн, ногоон хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
