solongonews
Хүүхэд багачуудын тоглолт боллоо
2018-07-13 20:01
Хүүхэд багачуудын тоглолт боллоо.

Өөрчлөлт нээлтийн 40 жил-Эрээн хотын Эмэгтэйчүүд,  хүүхэд багачуудын хөдөлгөөний төвийн тоглолт амжилттай боллоо

Долоодугаар сарын 08-ны үдэш Эрээн хотын үлэг гүрвэл талбайд хүний хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүмүүсийн өхөөрдөн ярих, алга ташин уухайлах, инээлдэх дуун тасралгүй үргэлжилж байв. Тэнд БНХАУ-ын өөрчлөлт нээлтийн 40 жил-Эрээн хотын Эмэгтэйчүүд,  хүүхэд багачуудын хөдөлгөөний төвийн хүүхэд багачууд өөр өөрийн авьяас чадвараа харуулж, хурсан олны хайр хүндэтгэлийг татаж байлаа.

Тоглолт “Талын монгол айл“ бүжгээр нээлтээ хийсэн бол шүлэг, дуу, хүүхдийн жүжиг нь эцэг эхээ хүндэтгэх, эх орон, өлгий нутгаа хайрлан хамгаалах, харилцан тусалж дэвшихийг харуулсан юм. Мөн дайралцаа холбоо нь хүүхдийн хурц ухаан, хурдтай илтгэх чадвар, монгол үндэстний соёлын өв уламжлалаа уламлан бадруулахыг харуулсан байна.
Эрээн хотын Эмэгтэйчүүд,  хүүхэд багачуудын хөдөлгөөний төв нь хэл яриа, жүжиг, бүжиг, уран зургийн ангиудтай бөгөөд хүүхдүүдийг бага наснаас нь биеэ даах чадварыг нь бий болгох, зөв ярьж сурах, дуртай зүйлсээ хийж баяр хөөртэйгөөр өсөн бойжих, тайзан дээр биеэ дааж зоригтой ярьж илэрхийлэх чадварыг нь нээх, нуугдмал авьяас чадварыг нь нээх зорилгоор хичээллэж, Монгол Улсаас мэргэжил өндөр багшийг урин залж хичээл заалгадаг байна.
Тоглолт “Би том болж байна” гэх хүүхдийн дуугаар хаалтаа хийж, хүүхдүүд маань өөр өөрийн авьяас чадвар, уран бүжиг, уянгат дуугаараа зол жаргалтай бага насаа дуулан, ирээдүйгээ зурсан байна.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл