Намрын өнгөөр будаглагдсан Мориндаваа
2018-10-24 21:28
Мориндаваагийн намрын улирал яг амтат дарс гэмээр хавар зуны сайхан өнгө төрхийг хадгалан хуримтлуулсаар илүү сайхан гоёл болохоор хөлөрсөн зуны хормойг сэвэх гэсэн юм шиг нэг л шөнийн намын салхиар олон өдөр нөмөрсөн ногоон өнгийг алтан шаргал өнгөөр сольсон нь гайхалтай. Эх байгаль гэдэг үнэхээр гайхамшигтай будагч юм.

Өнгөө сольсон Мориндаваагийн уул хайрхан, тариа төмс нь номин давлагаа хаяж, шижир алтаар өнгөлөгдөж, тал хөндийгөөр тарга сайтай үхэр хоньд тархан бэлчиж, модны навч нь этгээд өнгийг бүрдүүлж, гэрэл зурагчдын “Жаргалын ордон” болсон байна.
Мориндаваа нь 733 га талбай нутаг бэлчээртэй, 467 мянган га талбай тариан газартай, усны нөөц баялгаар Өвөр Монголын 40 хувь, Хөлөнбуйрын 60 хувийг эзэлдэг. Хятад улсын “шар бууцагны нутаг” хэмээх алдартай билээ. 15 жил дараалан үр тарианы гаралтаар Хятад улсын тэргүүний шянь, үлгэр жишээч шянь хэмээгджээ.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Хөлөнбуйр хотын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
