
ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн бага хурлаас 2019 онд Хөххотын гаалийн байгууллага ӨМӨЗО-ы өндөр түвшний нээлттэй байдлыг бий болгох хүрээнд гадаад худалдааны өндөр чанартай хөгжлийг төвлөрүүлж, олон хүчтэй санаачлагуудыг гарган, Өвөр Монголын бүрэн хэмжээний нээлтийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжинэ гэж 01-р сарын 31-ний өдөр мэдэгдэв.
2018 онд ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ нь анх удаа 100 тэрбум юанийг давж, 103.44 тэрбум юаньд хүрсэн ба өнгөрсөн жилийн мөн үеэс 9.9 хувиар өссөн байна. Хөххотын гаалийн байгууллага нь Нам болон төрийн байгууллагуудын шинэчлэл бодолгыг хилээр орж гарах шалгалт, хорио цээрийн ажил үүрэгт хэрэгжүүлэн гаалийн өргөн хүрээтэй, илүү үр дүнтэй үйлчилгээг ахиулав.
2019 онд Хөххотын гаалийн газар нь Төв хорооны эдийн засгийн ажлын хурлын агуулгa болон ӨМӨЗО-ы эдийн засгийн ажлын хурлын төлөвлөгөөг хичээн хэрэгжүүлж, үйл ажиллагагаа улам эрчимжүүлэн, ӨМӨЗО-ы өндөр түвшний нээлттэй байдлыг бий болгоход дэмжих юм байна.
