
Өвөр Монголын муж дамнасан анхны хурдны төмөр зам болох Тунляао-Бээжин-Шэньян хүрэх хурдны төмөр замын Шиньминь хойд өртөө хүрэх шугамыг албан ёсоор нэвтрүүлэх нээлтийн ажиллагааг 12-р сарын 29-ний өдөр Тунляао хотын галт тэрэгний өртөөнд боллоо.

Тухайн өдрийн 09 цаг 09 минутад C1508 дугаартай “Хэ Ше” нэрэмжит цахилгаан хөдөлгүүрт хурдны галт тэрэг Тунляао галт тэрэгний өртөөнөөс аяллаа эхлүүлэхийн дээр улсын гол төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нэг болох Тунляао-Бээжин-Шэньяны хурдны төмөр замын Шиньминь хойд өртөө хүрэх шугам албан ёсоор нэвтэрч, мөн Тунляао хот, тэрчлэн Өвөр Монголын зүүн бүс нутаг хурдны төмөр замын цаг үед орсныг харуулж байна.

Энэ өдрөөс 2019 оны 01-р сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааг аяллын шилжилтийн хугацаагаар тогтоож, тус хугацаанд Шиньмин-Тунляао хүрэх хурдны төмөр зам 6 хос хурдны галт тэрэг, Тунляао-Шэньян хүрэх хөдөлгүүрт галт тэргийг нэвтрүүлэх болно.

2019 оны 01-р сарын 05-ны өдрөөс эхлэн галт тэрэгний шинэ аяллын маршрутыг хэрэгжүүлж, 12 хос хурдны галт тэргийг нэвтрүүлнэ. Үүнд: Тунляао-Бээжин хүрэх 1 хос, Тунляао-Далянь хүрэх 1 хос, Тунляао-Чанчүнь баруун өртөө хүрэх 0.5 хос, Тунляао-Шэньян хүрэх 7.5 хос, Тунляао-Шэньян хүрэх “Долоо хоногийн сүүлийн шугам” 1 хос, Тунляао-Харбиний баруун өртөө хүрэх “Аяллын оргил үеийн шугам” 1 хосыг багтаах аж. Тус шугам Тунляаогоос эхэлж, Хорчин Зүүн гаран хойд хошууны Ганзага суурин, Ляонин мужийн Жан Ү-г дамжин, Бээжингээс Шэньян хүрэх хурдны төмөр замын Шиньминь хойд өртөөнд хүрч, Өвөр Монгол болон Ляонин хоёр муж орныг дамнасан, Өвөр Монголын муж дамнасан анхны хурдны төмөр зам болох юм. Мөн Өвөр Монголын анхны улсын дунд урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөлт дэх “Найман хөндлөн найман гулд” хурдны төмөр замын сүлжээний нэг хэсэг болсон хурдны төмөр зам болно. Зам шугамын нийт урт нь 197 километр, төмөр замын зэрэглэл нь хос шугамт хурдны төмөр зам байх бөгөөд төлөвлөлтийн хурд нь цагт 250 км/ц, ерөнхий хөрөнгө оруулалт нь 17.57 тэрбум юаньд хүрч, Хятадын төмөр замын ерөнхий компани, Ляонин муж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон хамтран хөрөнгө орхуулж бүтээн байгуулсан юм.

2016 оны 06-р сард барилгын ажлаа эхлүүлж, 2017 онд төмөр замын доорх барилгыг биелүүлж, 2018 оны 05-р сард төмөр замыг тавьж дуусган, 08-р сараас эхлэн туршиж, 11-р сараас эхлэн туршилтаар нэвтрүүлэв. Тунляаогоос Шиньминь хүрэх хурдны төмөр зам нэвтэрсэн нь Тунляао хотын төмөр замаар зорчигчдын үйлчилгээний түвшинг дээшлүүлж, Тунляао хот Хятад улсын төмөр замын сүлжээн дэх гол цэг болох байр суурийг нэг алхам бататгажээ.

Тунляао хотын аялал жуулчлалын хөгжил, зам шугам дагуух эдийн засгийн хөгжлийг дэмжиж, тус хотын бүхий л орон нутгийн аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг ахиулах болно. Тунляао хот хийгээд Бээжин, Шэньяний аяллын хугацаа, орон зайг богиносгож, тус хотын Бүөхай тэнгисийн бүс нутаг, Ляонин мужийн дунд өмнөд хэсэг, зүүн хойдын эдийн засгийн бүс, Бээжин, Тяньжинь, Хэбэйг нэг цогцжуулсан эдийн засгийн бүсэд уусаж, эдийн засгийн хөгжлийг ахиулахад тус шугам чухал ач холбогдолтой юм.
Хурдны төмөр зам нэвтэрсний дараа Тунляао-Шэньян хүрэхэд хамгийн богинодоо 4-5 цаг зарцуулж байсныг 1.5 цаг болгон богиносгож, Тунляао-Бээжин хүрэхэд 13-14 цаг зарцуулж байсныг 3.5 цаг болгон богиносгох болно.

