solongonews
Шы Тайфэн ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны 4-р бүгд хурлын үзэл санааг тайлбарлав
2019-11-26 10:19
Шы Тайфэн ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны 4-р бүгд хурлын үзэл санааг тайлбарлав.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн 11-р сарын 14-ний өдөр Хөххотын Сайхан дүүрэгт ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны 4-р бүгд хурлын үзэл санааг тайлбарласан байна.

Шы Тайфэн гол сэдэв, цаг хугацаа, “Шийдвэр” гэсэн гурван талаас ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны 4-р бүгд хурлын үзэл санааг танилцуулсан байна. Тэрээр: - ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны 4-р бүгд хурал нь түүхийн уулзалтын цэг дээр хийгдсэн үндэслэлтэй, түүхэн ач холбогдолтой хурал болох юм. Бүх нийтээр зөвлөж баталсан "Шийдвэр" нь нам, улс орны урт хугацааны энх тайван, тогтвортой байдал, хүн бүрийн аз жаргал, сайн сайхан амьдралд чухал ач холбогдолтой ажээ. Хятадын онцлогтой социализм нь маш сайн байгаа бөгөөд бидэнд тохирсон, Хятадын соёл иргэншил, нам болон ард түмний шаргуу хөдөлмөр орсон байдаг гэсэн байна.

Шы Тэйфэн бас хүмүүстэй санал бодлоо солилцож, тэдний асуултад хариулсан байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл