Нэгэн малчин хүний хувьд өөрийн амьдарч байгаа орчин тойрныхоо бодит байдлаас үүсч мал аж ахуйн үйлдвэрлэл, эзэмшлийн арга барилаа өөрчлөх нь тасралтгүй шинийг үүдэх үзэл санааны шинэ эрэлхийлэл болохоор Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт цагаан хошуу нь Булгантохой сумын Толинбулаг багийн малчин Өлзийдалай арван нэгэн жилийн өмнөөс өндөр уналттай ногоон даршийн таримал тарьж, малаа өнөр өсгөхөд сайн үндэс суурь тавьж, үр ашигт мал аж ахуйг эрхлэх замаар замнаж яваа ухаан хөдөлмөрч үйл ажиллагаа нь түмэн олондоо шагшигдана.
Өлзийдалайгийнхан 1998 онд Энгэр дугуйлан нутагтаа 100 гаруй хонь, 10 үхрээ өөрийн 57.33 га талбай бэлчээртээ маллахад энэ нутагтаа нэлээд уужим нутаг бэлчээртэй гэдэг ч бэлчээр муудаж тачирдсан учир хадлан гэж нэг их хураалт олдоггүй болохоор малаа ихээр өсгөж чадахгүй байсан аж.
“Ухаан бүдрэхгүй бол унаа бүдрэхгүй” гэдэгчлэн унаган бага наснаасаа ухаажих тусмаа гярхай харц, холч ухаантай малчин болж, тэнгэрийг ажин байгалиа түшиж мал маллавал хэзээ ч чинээлэгжиж чадахгүй гэдгийг эртнээс таниж, нүдэн өмнөх байдлаа өөрчлөх хатуу бодол өвөрлөв. Тачир гандуу, өвс бэлчээр муутай нутаг усныхаа бодит байдлаас үүсч, 2005 онд хошууныхаа тариалангийн нээн хөгжүүлэлтийн албаны их хүчний дэмжлэгээр 300 мянган юаний хөрөнгө оруулж, арвитай услалтын өндөр уналттай тэжээл өвс бордооны 10 га талбайн суурин газрын бүтээн байгуулалт хийж, өөртөө бас 50 мянган юаний хөрөнгө оруулж дөрвөн хүрдэт тариалангийн машин, өвс хадах машин, эрдэнэ шиш тарих машин болон хадаж хураах машин зэргийг худалдан авч иж бүрдүүлсэн байна. Тэгээд өндөр уналттай тэжээл өвс бордооны сууриндаа тарих, бордоо оруулах, арчих зэрэг бүх үйл явцад бүгд автоматчлалыг биелүүлж, хөдөлмөр үйлдвэрлэлийн үр ашгийг ихээр дээшлүүлснээр барахгүй хөдөлмөр хүчийг арвилж, тухайн жилдээ 10 га талбай эрдэнэ шишийн суурингаас элбэг хураалт олж, ерөнхий уналт нь нэг 500 мянган кг-аас давж үүний дотор 300 мянган кг-ыг өөрсдөө даршуулж, багийнхаа 6 өрхөд бас 200 гаруй мянган кг эрдэнэ шишээр хангасан байна.
Ган гачиг, гамшиг зудаас өөрийн малаа мэнд хамгаалж гарах нь малчин хүний арга ухаан, эрч хүчийг шалгах чухал ажил гэж үздэг Өлзийдалай 10 га талбай тарианаасаа 11 жил дараалан 0.06 га талбай бүрээс дунджаар 4000 кг эрдэнэ шиш хадаж хураадаг (үүнд 125 мянган кг эрдэнэ шишийг гадагш борлуулдаг) болжээ, Ийнхүү өвс бордооны бэлтгэл сайтай он жилүүдийг өнгөрөөж мал сүрэг нь өнөр өсч, 2015 он болоход 56 шимэнтэр үүлдрийн үхэр, 520 газар нутаг үүлдрийн хонь болон цахар хоньтой болжээ. Гэвч элбэг дэлбэг өвс тэжээлдээ эртэж малаа өсгөж мөнгө орлогын хойноос шунаж явсангүй. Сүүлийн жилүүдэд байгаль орчин, цаг агаарын өөрчлөлт хувиралт зэрэг зүйл зүйлийн шалтгаанаас болж, нутаг ус нь улам тачирдах хандлага бий болж тэрээр байгаль орчноо хамгаалан мал сүргээ бэлчээрийн даацынхаа хэмжээгээр өсгөн маллаж, үүлдэр сайжруулах ажлыг сайн хийснээс 40-өөд үхрийн үүлдэр сайжруулалтын хэмжээ бүгд 100 хувьд хүрч, жил бүр 28 — 30 үнээ тугалав. Тэгшитгээд жилдээ 15 —20 үүлдэр сайжруулсан эр тугал (8100 юаниар) худалдаж борлуулдаг болсон. Эднийхэн бог малын тоо толгойг 200 гаруйд тогтворжуулж, жилдээ 180 төл хүлээн авч, тухайн жилдээ төлөө борлуулж, мал бэлчээрийн тэнцвэрийг ухамсартайгаар сайтар баталж явна.
Өнөө энэхүү ухаант малчин Өлзийдалайгийнхан хүн бүрт ногдох дундаж орлого 26 мянган юаньд хүрч, тав тухтай орон сууц, стандартад нийцсэн пин хороо, машин тоноглол иж бүрдсэн баян чинээлэг өрхийн гэрэл гялбааг цацруулж явна.
