Хавар цагийн Шилийнголын тал нутаг тэнгэр нь цэлмэг агаар нь тунгалаг.
Шилийнхотын Баянбулаг сумын Баянбулаг багийн малчин Сайнбилэгийн хүүхдүүд хонины хотондоо шинэ төлтэйгөө тоглоно.
Жил бүрийн хавар төл тосох ажил малчдын хувьд хамгийн чухал бөгөөд нэг жилийн хүсэл мөрөөдөл юм.
- Энэ жил бид 200 орчим төл тослоо, өндөр бойжилттой байна. Энэ жил мөн их сайхан жил болох шинжтэй байна гэж Сайнбилэг нүүр дүүрэн аз жаргалтай инээмсэглэж байлаа.
Энэ жил Шилийнхот нь 6.66 сая юанийн төслийн хөрөнгө оруулалт хийж, малын хашаа хороо, тэжээл бордооны нөхцөлийг сайжруулж байна. Менежментийн өөрчлөлт, удирдлагын нөхцөлийг сайжруулан, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж байна.





