solongonews
ӨМӨЗО-ы соёлын аж үйлдвэрлэлийн Ⅲ яармаг тун удахгүй болно
2018-08-03 11:21
ӨМӨЗО-ы соёлын аж үйлдвэрлэлийн Ⅲ яармаг 08 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.

Энэ удаагийн соёлын аж үйлдвэрлэлийн яармагийг ӨМӨЗО-ы Намын хорооны суртал ухуулах газар, ӨМӨЗО-ы бизнесийг дэмжих нийгэмлэгээс санаачилж, ӨМӨЗО-ы Соёлын танхим, Аялал жуулчлал хөгжүүлэх зөвлөл, Технологийн танхим зэрэг албан байгууллага зохион байгуулж байгаа аж. 

Соёлын аж үйлдвэрлэлийн Ⅲ яармаг нь хурлын гол хэсэг, хуваарь хурлын хэсгийг төлөвлөж байгаа бол үзэсгэлэнгийн талбай нь 28 мянган хавтай дөрвөлжин метрт хүрсэн байна. Хурлын гол хэсэг нь Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд байрлах ба “Соёлын аж үйлдвэрлэлийн ерөнхий байдал”, “Соёл аялал жуулчлал”, “Соёл технологи”, “Соёлын инноваци”, “Бүс ба зам” зэрэг 9 гол сэдвээр дэлгэн үзүүлэх болно. Үзэсгэлэнгийн агуулга нь соёл, дижитал, шинжлэх ухаан технологи, биет бус соёлын өв зэрэг олон хүрээнд холбогдсон юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл