solongonews
Тэнгэрлэг сэтгэхүй дэлгэр хараа
2017-06-07 21:28
Ордос хотын Монгол үндэстний сургууль нь 1938 онд улсаас байгуулсан Их зуу аймгийн дунд сургуулиас үүсэлтэй аж.

1956 онд Их зуу аймгийн хоёрдугаар дунд сургууль хэмээн сэргээн байгуулж, монголоор хичээллэдэг бүрэн дунд сургуулийн түүхийг эхлүүлжээ. Аймаг нь хот болох шинэ мянганы алтан боломжийг түшиглэн Ордос хотын Монгол үндэстний дунд сургууль хэмээн нэрийджээ. 2012 оны наймдугаар сард Ордос хотын Дүншэн дүүргээс Хиа багшийн шинэ дүүрэгт шилжин алс хэтийн хөгжлөө Хиа багшийн дүүрэгт босгов.

Сургуулийн нийт талбай нь 21.7 га талбайг хамарч, үндэстний онцлогийг дэлхийн хэв маягтай хослуулан, тохитой байршил, өндөр чадавх, иж бүрэн сургалтын тоног төхөөрөмжтэй орчин үеийн сургалтын системийг нэг дор бүрдүүлжээ. Дунд, ахлах бүлэгт нийт 1000 гаруй сурагч суралцаж, анги дүүргэлтийн хувьд 35 сурагчаар хязгаарладаг байна.

2016 онд тус сургууль нь ӨМӨЗО-ны хэмжээнд үлгэр жишээ үзүүлэх ахлах сургуулиар үнэлэгдэж, сургуулийнхаа 60 жилийн түүхэнд өнгө нэмжээ.

Зохиогч: Б.Туяа, Б.Хурц
Найруулагч: Б.Туяа, Б.Хурц
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл