
Бай Лан суурингийн ядуу хүндрэлтэй өрхийн Рүн Шяньгүө хүүгийн хамт тогтсон ажилгүй, энд тэнд ажил хийж амьдралаа залгуулж, 37 хавтгай дөрвөлжин метр талбайтай навтгар байшиндаа хэдэн арван жил суусаар иржээ. Энэ жил тэд Рашаан хотын Засгийн газрын тэтгэлгийн мөнгөөр морь, морин тэрэг, морин чарга зэргийг худалдан авч аялал жуучлалын бааз нээсэн юм. Үүний зэрэгцээ тэднийх хотын орон сууцыг шинэчлэн засах төслийн ашгийг хүртэж, нутагтаа 50 хавтгай дөрвөлжин метр шинэ байртай болж амьдран суух сайхан нөхцөлтэй болжээ.
Рашаан хотод орны зэрэглэлийн ядуу хүндрэлтэй 6 гол тосгон болон аймгийн зэрэглэлийн ядуу хүндрэлтэй 1 гол тосгон бий. Нарийн бүртгэлээр бага орлоготой айл өрхийн хөдөлмөрийн чадвар, бизнес эрхлэх туршлага нөхцөл байдалд төрийн бодлого, мэргэжлийн боловсрол, хөрөнгө оруулалт зэрэг талаас голлон тусалж дэмжиж, тэднийг өөрийн хүчээр дэгжрэх чадварыг дээшлүүлжээ.
Бай Лан суурингийн ядуу өрх Шяо Хуняных ядуурлыг бууруулах зээлээс 100 мянган юанийн зээл авч, Засгийн газраас зааж өгсөн газарт 300 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хүлэмж барьж, сарнай зэрэг хээрийн цэцгийг тарьж, үзэсгэлэнгийн тариан талбайг хөгжүүлж орлогоо нэмэгдүүлэв. Үүний зэрэгцээ тэднийх 50 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий шинэ байртай болж нүүн оржээ.
Рашаа хот “Санхүүгээр ядуурлыг бууруулж, иргэдийг чинээлэг болгох төсөл"- ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах зээл 71 сая юанийг хувааж, аялал жуучлалын зам шугам нэвтрүүлэх, ойн иргэд, гэр бүлийн зочид буудал зэрэг аялал жуучлалаар ядуурлыг бууруулах төслийг голлон хөгжүүлж, хөдөлмөрлөх чадвартай, зээлээ төлөх чадалтай малчин тариачин, ядуу буурай иргэдэд туслан тэтгэх чиглэлтэй аж ахуйн нэгж болон аж ахуйн нэгж компанийн захирал, малчин тариачны тусгай хоршоо зэрэг зохион байгуулалттайгаар хувь хүнийг дэмжиж, ядуу буурай, орлого багатай иргэдийн дундаж орлогыг 3435 юаньд хүргэж, 2718 иргэнийг ядуурлаас гаргажээ.
Бай Лан суурингийн ой шугуйн зан заншил соёлын аж үйлдвэрийн ХК-ийн үндэстний бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Рашаан хотын ядуурлыг бууруулах гол хөрөнгө оруулалтын төсөл болно. 2015, 2016 онд нийт 950 мянган юанийн хөрөнгө оруулж, Бай Лан суурингийн 46 ядуу өрхийн 70 иргэнд хувьцаа эзэмшсэн хөрөнгө болгож компанийн ашиг хуваарилахад оролцуулж, 15 ядуу өрхийн иргэнд тохитой сайхан ажлын байрыг ханган өгөв.
Сэтгүүлчийн үг: ӨМӨЗО нь Намын төлөөлөгчдийн X хурлаар Өвөр Монгол үзэсгэлэнт сайхан байгальтай, өвөрмөц онцлогтой үндэстний соёл түүхтэй болохоор бүх орон нутгийн аялал жуучлал, дөрвөн улирлын аялал жуучлалыг чухалчлан хөгжүүлж, "Аялал жуучлал+" стратегийг хэрэгжүүлэн, эрчимтэй хөрөнгө оруулж, өндөр стандартаар бүтээн байгуулалт хийж, өндөр үр дүнтэй хянан, бүх талаар ухуулж, “Үзэсгэлэнт Өвөр Монгол•Үзэсгэлэнт сайхан орон" брэндийг бүтээж, Өвөр Монголыг Хятад улсын дотоод гадаадад нэр алдар нь түгсэн аялал жуучлалын орон болгон бүтээн байгуулна гэжээ.
Ийнхүү Өвөр Монголын аймаг хотын Засгийн газар тухайн газрынхаа аялал жуучлалын нөхцөл боломжоо бүрэн гүйцэд ашиглаж, хөдөө орон нутгийн аялал жуучлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалан сайжруулж, ядуу хүндрэлтэй иргэдийн амьдралыг дээшлүүлэв. Хамгийн сүүлийн үеийн бүртгэлийг үндэслэвэл, 2016 онд Өвөр Монголын 35 мянган ядуу хүндрэлтэй малчин тариачдыг аялал жуучлалын ажил үйлс байгуулан амьдралаа тэтгэх арга бодлогыг хэрэгжүүлж байна.
