“Монгол эмнэлгийн элсний эмчилгээ нь монгол эмнэлгийн суурин дээр аажмаар хөгжсөн тусгай шинжилгээний салбар юм. Сүүлийн жилүүдэд тасралтгүй хөгжиж, 2015 онд ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн хамгаалалтын төрлөөр үнэлэгдэж, одоогоор эмчилгээ, сургалт, шинжлэх ухааны судалгаа зэрэг бүх талаар хөгжсөн монгол эмнэлгийн уламжлалт тусгай шинжилгээний салбар болсон бөгөөд элсний эмчилгээний талаарх Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн Монгол эмнэлгийн дээд сургуулийн сургалтын үүргийг харилцаж байна” хэмээн танилцуулсан Бай Юйхаогийн хамт бид Үхай хотын Уд дүүрэгт байрлах монгол эмнэлгийн элсний эмчилгээний газарт очиж сонирхов.
Үхай хотын монгол, хятад эмнэлэг нь Уд дүүргийн Баянсайн нийгэм дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн хаалгаар ороход баруун талд эрэгтэй элсний эмчилгээний өрөө байх бөгөөд нэг өрөөнд хоёр элсний эмчилгээний ортой. Зүүн талын эмэгтэй элсний эмчилгээний өрөөнд ороход нэг өвчтөн эмчилгээ хийлгэж байгаатай таарлаа.
“Би элсний эмчилгээ хийлгээд хоёр хонож байна. Нуруу өвддөг. Миний танилууд элсний эмчилгээ хийлгээд сайн болсон гэж сонсоод ирлээ. Элсний эмчилгээ хийлгэхэд бүх биеэс хөлс гарч, их таатай санагддаг. Өвдөх нь гайгүй болж байна” гэж Жан Чүн- Ин маш их баярласан байдалтай ярьж байлаа. Хөлсийг нь арчиж байсан сувилагч охин: - Өвчтөний биеийн байдлыг харж байж элсний дулааны хэмжээг эхлээд +45 градуст тохируулан, хамгийн өндөртөө 50 градусаас хэтрүүлдэггүй. Үүний зэрэгцээ өвчтөнд усыг нөхөж өгдөг” гэж тайлбарлаж өгөв.

Эмнэлгийн дарга Бай Юйхао
Монгол эмнэлгийн элсний эмчилгээ нь гол төлөв элсээр дамжуулан хүний биед илч олгон эмчилгээний зорилгодоо хүрэх нэг төрлийн гадуур эмчилгээ болно. Элсний эмчилгээ нь монгол үндэстний нүүдэлчин ард түмний үе дамжин уламжилж ирсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэн эмчлэх, эрүүлжүүлэх байгалийн гаралтай мянган жилийн урт удаан түүхтэй уламжлалт эмчилгээ болно.
“Манай салбар Өвөр Монголд цорын ганц элсний эмчилгээ төдийгүй 2016 онд ӨМӨЗО-ы гол шинжилгээний салбараар үнэлэгдсэн. Элсний эмчилгээ манай эмнэлгийн онцлог эмчилгээ юм. Бүх бие, нуруу, гар хөлийн элсэн эмчилгээ, элсэн уутаар элсэн эмчилгээ хийдэг. Өвчтөнд өдөрт нэг удаа хийхдээ 15-30 минутаар хийдэг. 7 хоног, 14 хоногоор эмчилгээ хийвэл өвчний байдал нь илэрхий сайн болдог. Голдуу физикийн эмчилгээгээр элсэнд булсан хүнийг дээр доороос нь дарахаар дамжин эсийн хөдөлгөөнийг хурдасгаж, шар үсний сүвийг хурдан нээж, бүх биеийг нь хөлөргөж, шар усыг нь гарган өвчнийг нь эмчлэх онцлогтой” гэж монгол эмнэлгийн элсний эмчилгээний салбарын эрхлэгч эмч Ван Чүньгуан тайлбар хийж өглөө.

Элсэн эмчилгээний анхдугаар үеийн залгамжлагчаар бол Ширэв, хоёрдугаар үеийн залгамжлагч Товчон, гуравдугаар үеийн залгамжлагч Хуан Норов, дөрөвдүгээр үеийн залгамжлагч Бат, Ван Чүньгуан гэх хүмүүс тодорч байна.
Үхай хотын монгол хятад, эмнэлэг 1987 онд байгуулагдаж, Үхай хотдоо монгол, хятад, европ эмнэлгийг нэг цогцжуулсан хотын чанартай цорын ганц эмнэлэг юм. Одоогоор “Монгол эмнэлгийн үе мөчний өвчний тасаг”, “Монгол эмнэлгийн сувилах ухааны салбар”, “Монгол эмнэлгийн таван заслын тасаг”, “Хятад эмнэлгийн эмчилгээний тасаг”, “Хятад эмнэлгийн чихрийн шижин өвчний тасаг”, монгол эмнэлгийн элсний эмчилгээ, ахмадуудын өвчин, үе мөчний өвчин, хавдрын эмчилгээ зэргээр голлож, эмчилгээний шинжлэх ухаан технологийн тасаг гаргаж, орчин үеийн анагаах ухаан болон уламжлалт анагаах ухааныг уялдуулахаар хичээн ажиллаж байна.
