Шилдэг монгол номын хямдралтай үйл ажиллагаа боллоо
2017-04-18 21:37
Дэлхийн ном унших өдөрт зориулан Өвөр Монголын ардын хэвлэлийн газар болон Хөххот Үндэстний Дээд Сургууль хамтран зохион байгуулсан ”Миний монгол ном” шилдэг номын хямдралтай үйл ажиллагаа Хөххот Үндэстний дээд сургууль дээр зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагааны үеэр ӨМАХГ нь монгол түүх, уран зохиол, хэл шинжлэл, шашин суртахуун зэрэг олон талыг хамарсан 70 төрлийн 1400 гаруй номыг дэлгэж, нийт монгол уншигчиддаа 60 хувийн хямдралтай үнээр борлуулсан байна.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
